Эхний өдөр бичиг баримтын зөрчилтэй 19 шалгуулагч гарчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эхний өдөр бичиг баримтын зөрчилтэй 19 шалгуулагч гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Эхний өдөр бичиг баримтын зөрчилтэй 19 шалгуулагч гарчээ

Эрх баригчид шиитийн нэгэн идэвхтэн Мухаммад аль-Фильфилийг хөнөөсний дараа хэдэн арван мянган шиит голдуу хүмүүс гудамжны эсэргүүцлийг эхлүүлжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/ өчигдрөөс эхэллээ. Энэ жилийн ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж. 

ЭЕШ-ын эхний өдөр буюу өчигдөр шалгалтаас хоцорсон 20-иод шалгуулагч гарчээ. Мөн бичиг баримтын зөрчилтэй 19 хүүхэд бүртгэгджээ. Үлдсэн өдрүүдэд шалгуулагчдыг тогтсон хуваарийн дагуу, бичиг баримтын хамт ирэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Мэдээж шалгалтад орохдоо авч орохыг хориглосон зүйлийг анхаарч бэлтгэл байдлаа сайтар хангахыг сануулсаар байна. Хариултын хуудсын санамжийн дагуу хар өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөх аж. 

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа аж. Шалгалтыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. 

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс Нийслэлийн VI сургуулийг онцоллоо. Энэхүү сургууль ЭЕШ өгч байгаа шалгалтын байрын нэг юм. Шалгуулагчид хуваарийн дагуу орж, одоогоор хоцорсон сурагч байхгүй байгааг хэлж байв. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 28 сурагч ЭЕШ өгч байгаа аж. Үүний 25 нь Улаанбаатарт, гурав нь хөдөө орон нутагт шалгалтаа өгч байна. Тэгвэл тус сургууль дээр дээрх 25 сурагч ЭЕШ өгч байна. Өнөөдөр химийн шалгалт явагдсан бөгөөд үүнд гурван сурагч хамрагджээ. Эдгээр сурагчдад дохионы багш тайлбарыг өгсөн аж. Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч нарт дохионы багш зааврыг өгч байгааг албаныхан хэлэв. 

ЭЕШ-ын хуваарийн дагуу маргааш буюу зургадугаар сарын 16-д амарна. Харин зургадугаар сарын 17-д математик, газар зүй, биологи, монгол хэл, зургадугаар сарын 18-д нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний хичээлийн шалгалт болж өндөрлөнө.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах материалыг заавал бүрдүүлэх юм. Үүнд: 

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь 
  • Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг 
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримтыг авчрахаас гадна шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс хэллээ. 

Нийслэлийн VI сургуульд авч байгаа шалгалтын фотог зөвшөөрөлтэй авав. 

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс