Өсвөр үеийн залуучууд цахим орчинд “ажиллаж” байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Өсвөр үеийн залуучууд цахим орчинд “ажиллаж” байна

Ардын хувьсгалын 91 жилийн ойн барилдаан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэнтэй холбогдуулан цахим сүлжээнд бусдыг хууль бус зүйлд уриалан дуудах хэрэг газар авчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ өнөөдөр /2017.06.15/ мэдээлэл хийж анхаарууллаа.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар “Дэлхийд 120 сая гаруй хуурамч фэйсбүүк хаяг байдаг. Сүүлийн үед хуурамч хаяг ашиглан олон нийтийг алан хядлага, хууль бус зүйлд уриалан дуудсан хаягуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Жишээ нь “Гитлер төрийн ордноо шатааж байсан шиг бид энэ ордныг шатаах ёстой. Цэрэг, армийн томчууд нэгдэх ёстой” гэх мэтчилэн уриалга их гарч байгаа. Үүнийг шалгахад бичсэн эзэн нь хуурамч хаяг нээчихсэн “Би пиво уусан, согтуу байсан. Халамцуудаа ийм юм бичсэн, уучлаарай” гэж хариулсан. Мөн эдгээр хүмүүсийн ихэнх нь 18-23 насны өсвөр үеийн залуучуудбайна. Хууль, эрх зүйн мэдлэг дутуу аль эсвэл хүмүүжлийн асуудлаас шалтгаалан бусдыг уриалан дуудаж байна. Энэ нь сонгуулийн үетэй давхцан, улс төржөөд аль нэг намын аль эсвэл захиалгат юм шиг харагдаж байна. Монгол Улсад л болж байгаа бол хууль үйлчлэх ёстой, бид шалгаж байгаа” гэв.

Мөн сурталчилгааны самбар урах, эвдлэх гэх мэтчилэн сонгуультай холбоотой 100 гаруй хэрэг, маргааныг цагдаагийн байгууллага нэгдсэн ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж