“Гоша, Гога” 89 насандаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

“Гоша, Гога” 89 насандаа таалал төгсчээ

“Тийм ээ, бид чадна! гэсэн уриаг лхагва гаригийн шөнө Мадридад орж ирсэн хэдэн зуун уурхайчид цуурайтуулан жагслаа.

Оросын нэртэй жүжигчин, ЗХУ-ын Ардын жүжигчин Алексей Владимирович Баталов 89 насандаа өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард хөлөө хугалж, хагалгаа хйилгэснээр хойш эмнэлэгт байжээ.

“Комсомольская правда” сонинд бичсэнээр Алексей Баталов унтаж байхдаа нойрон дундаа амьсгал хураажээ.

Алексей Баталов 1928 онд жүжигчний гэр бүлд төрж, 16 насандаа анх кинонд тоглож байжээ. 1950 онд Оросын үе үеийн жүжигчдийг бэлтгэсэн МХАТ-ыг дүүргэснээс хойш 40 гаруй кинонд тоглосон.

Түүний хамгийн алдартай дүр нь Владимир Меньшовын найруулсан “Москва нулимсанд дургүй” киноны Гошагийн дүр юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж