Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо

Хятадын Засгийн газар төрийн байгууллагад төсвийн хөрөнгөөр тансаглах, хэтэрхий үнэтэйгээр гадаад айлчлал хийх, бийлэгжүү хүлээн авалт зохион байгуулахыг хориглож байгаа тухай Bloomberg мэдээлэв.

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.

Хотын дарга С.Батболд нээлтийн үгэндээ “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна.” гэлээ.

Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-15

БАТБОЛД ДАРГАА ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД ГАРААЖ БАРИХ ЗАХИРЖУУДИЙГ ХҮЧИНГҮЙ \nБОЛГОЖ ӨГӨӨЧ ТАНД ИЙМ ЭРХ ХЭМЖЭЭ БАЙГАА ШҮҮ ГАРЫН ҮЗҮҮРЭЭР Л ХИЙХ АЖИЛ МӨН ИХ ГУЙЛГАХ ЮМ