ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ажлын өрөөтэй танилцъя

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ажлын өрөөтэй танилцъя

Ардын хувьсгалын 91 жилийн ойн барилдаанаас хоёр харцага төрлөө

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин америкийн нэрт найруулагч Оливер Стоунд Кремль дэх ажлын өрөөнийхөө гурван хэсгийг танилцуулав. Тэрхүү хэсгүүдэд Путин албан бичигтэй ажиллаж, олон улсын уулзалт, яриа хэлэлцээ өрнүүлдэг ажээ. Мөн Путины ажлын өрөөнд Стоуны бичсэн ном орос хэл дээр байгаа нь америкийн найруулагчийн анхаарлыг маш их татжээ. 

Америкийн нэрт найруулагч Оливет Стоун энэхүү баримтат киног хийх явцдаа хоёр жилийн дотор хэд хэдэн удаа Путинтай уулзаж, 12 удаа ярилцлага хийв. хоёр жилийн хугацаанд хийв. Тэд Орос-Америкийн өнөөгийн харилцаа, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тухай, АНУ-ын сонгуульд оросын оролцоо байсан уу үгүй юу, НАТО-тай харилцах харилцаа, Сири болон Украины нөхцөл байдал зэрэг олон асуудлын талаар ярилцжээ. 

Дөрвөн ангит баримтат кино энэ сарын 19-22 хооронд ОХУ-ын “Первый канал”-ын “Время” мэдээллийн хөтөлбөрийн дараа гарах ажээ. 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж