Бан Ги Мун ОУОХ-нд хүчин зүтгэх сонирхлоо илэрхийлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бан Ги Мун ОУОХ-нд хүчин зүтгэх сонирхлоо илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Бан Ги Мун ОУОХ-нд хүчин зүтгэх сонирхлоо илэрхийлжээ

Ясир Арафатын үхлийн шалтгааныг тогтоох комиссын тэргүүн Тауфик Тирауи Палестины Үндэсний Автоманомийн дарга асныг палестинчуудын хэн нэгэн урвагчийн тусламжтайгаар “алсан” гэж мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа өгсөн БНСУ-ын иргэн Бан Ги Мун Олон улсын Олимпийн хороонд /ОУОХ/ ажиллаж магадгүй байна. ОУОХ-ны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр ОУОХ-ны Ес зүйн зөвлөлийг тэргүүнд өрсөлдөж байгаа хүмүүсийн нэрс дунд Бан Ги Муны нэр байгаа юм.

НҮБ болон ОУОХ олон жил харилцан хамтын ажиллагаатай байгаа учраас энэ албанд очих нь нэр төрийн хэрэг байх болно хэмээн Бан Ги Мун сэтгүүлчдэд ярьсан байна.

Ес зүйн зөвлөлийн тэргүүний сонгуулийг ирэх есдүгээр сард Перугийн нийслэл Лима хотноо болох ОУОХ-ны бүгд хурлын үеэр явуулах юм.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Ес зүйн зөвлөлийн тэргүүний сонгуульд Бан Ги Мун оролцохоор нэрээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. “Ноён Бан Ги Мун нэрээ дэвшүүлж байгаад ОУОХ маш их баяртай байна. Бан Ги Мун бол аливаа зүйлд төв голчоор ханддаг, хариуцлагатай, шударга хүн, мөн тэрээр олимпын хөдөлгөөний дотнын түнш юм” гэжээ.

Бан Ги Мун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2007 оны нэгдүгээр сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажилласан.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Чагнаа 2017-06-15 66.181.179.69

Дэлхийг самарч хаячихаад одоо спортыг самрах нь үлдэж дээ Эх орондоо нэр нүүргүй болчихсон амьтан даа Ерөнхийлөгч болно гэж балайтаж очоод бараг зугатаасан нь энэ оны 2-р сард шүү дээ Үйлтэй дээр нь нүгэлтэй амьтан

Лол 2017-06-15 27.123.214.117

Бүгд хуралч гэх шиг галзуу хүний өдрийн тэмдэглэл

lol 2017-06-15 27.123.214.117

Ес зүй гэж юу вэ Тулгаа

ubman 2017-06-15 202.21.106.167

))))) bas neg songuuliin heneeten bnu hhh\n