Хачигт хазуулсны улмаас Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт нас барсан бол бас нэг хүн ийм шалтгаанаар хорвоог орхижээ. Тодруулбал, Орхон аймгийн харъяат иргэн Т хачигт хазуулсны улмаас нас барсан байна. Талийгаач Т нь хачигт халдварын голомттой газарт хэд хоноод иржээ.Үүнтэй холбогдуулан иргэд хачиг ихтэй газруудад зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд тод өнгийн хувцас өмсөн, биедээ хачиг орсон, эсэхийг байнга шалгаж хэвшихийг нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Б.БАТ