Лондоны гал 12 хүний аминд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Лондоны гал 12 хүний аминд хүрлээ

Холливудын дуулианы эзэн болоод буй жүжигчин Кейти Холмс нөхөр Том Крузаас салахаар нарийн төлөвлөсөн байсан гэнэ.

Лондон хотын баруун хэсгийн 24 давхар орон сууцны барилгад гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 12-т хүрснийг Лондон хотын Цагдаагийн газар хэвлэлд мэдээллээ. Гэхдээ амиа алдагдсан тоо нэмэгдэх магадлалтайг цагдаагийнхан хэллээ.

Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах 24 давхар “Гренфелл тауэр”-т Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө гал гарсан. Гэрчүүдийн мэдүүлснээр гал дотроосоо авалцсан бөгөөд төдөлгүй бүх байшинг хамран тархсан юм. Цагдаагийнхны тооцоогоор уг байшинд багаар бодоход 600 хүн байсан гэж үзэж байгаа ажээ. 68 хүнийг эмнэлэгт яаралтай хүргэснээс 18-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэжээ. Галд хашигдсан дээд давхрын олон оршин суугч аврагдахын тулд цонхноосоо үсэрчээ.

Мөн олон хүний сургийг одоо болтол гаргаж чадахгүй байгаа юм.

Галыг унтраахаар 40 машин, 200 гал сөнөөгч ажиллажээ. Гал сөнөөгчид дуудлага авснаас зургаан минутад амжиж очжээ.. Лондон хотын Цагдаагийн дарга Стюарт Канди “харамсалтай нь одоо амьд хүнийг олно гэж бодохгүй байна” хэмээн хэлжээ. Галын цог бүрэн унтраагүй байна. Галын шалтгааныг хараахан тодруулаагүй байна.

Лондон хотын Захирагч Садик Хан галыг “гэнэтийн онцгой тохиолдол” гэсэн бол хотын Галын албаны дарга Дэни Коттон галын хохирол хэмжээлшгүй байх болно гэжээ.

“Гренфелл тауэр” 1974 онд баригдсан. Байрны оршин суугчдын хэлснээр саяхан уг барилгад томхон хэмжээний засварын ажил хийжээ.

Лондоны оршин суугчид галд өртсөн хүмүүст хоол хүнс, хувцас, ойр зуурын хэрэглээний барааг тусламжаар өгч байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж