Хэрхэн зөв CV (Curriculum Vitae) бэлдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хэрхэн зөв CV (Curriculum Vitae) бэлдэх вэ?

CV- ажилд орход маш
чухал зүйлсийн нэг. Энэ нь таны мэргэжлийн товч зургийг гаргаж өгдөг. Та
түүнийгээ зөв бэлдэх нь их чухал.

Сайн CV бэлдэснээр таныг ажилд авах
ярилцлага, уулзалтанд урина гэж найдаж болно. Хэрэвээ CV-гээ муу бичсэн
бол ажил олгогч таньруу хэзээ ч эргэн залгахгүй гэдэгт итгэлтэй байж
болно шүү.

Ажил олгогчийн гараар зуу зуун CV
дамждаг. Таны CVг 2-3 минут л унших болохоор энэхүү богино хугацаанд
өөрийхөө мэргэжлийн чанарын талаар илүү нарийн ба хэрэгтэй гэсэн
мэдээлэлийг оруулах хэрэгтэй.

CV-г хэрхэн зөв бэлдэх
вэ?

Эхний анхаарал татдаг
зүйл бол CV-гийн үзэмж. А4-ийн цаас, эх бичиг нь заавал хэвлэсэн байх
хэрэгтэй /гараар бичсэн CV-г хэн ч уншихгүй/. CV-гийн эх бичиг нь нэг
хуудсанд багтах ёстой бөгөөд үсэг нь уншихад боломжийн хэмжээтэй байх
ёстой.   

CV-гийн хэв маягийг доорхи зүйлүүд
тодорхойлох ёстой:

  • Товч байдал
  • Тодорхой байдал
  • Сонголт хийх /илүү зүйл бичих хэрэггүй/
  • Шударга байдал 

CV-нд юуг заах хэрэгтэй вэ?

Хувийн мэдээлэл:  Овог нэр:

                              
Төрсөн он сар:

                               Гэр бүлийн байдал:

                              
Гэрийн хаяг:

                               Утас:

                              
Факс:

                               e-mail:

Зорилго: Таны орохыг хүсэж байгаа ажлын байр
/орон тоо/.

Суурь
боловсрол:
Төгссөн сургуулиудаа сүүлээс нь эхэлж бичнэ. Дунд
сургуулиа бичихгүй байж болно . Сургуулийхаа нэрийг, анги ба эзэмшсэн
мэргэжилээ бичнэ. Хэрэвээ та  онцгой дипломтой бол үүнийгээ заавал
тэмдэглэх хэрэгтэй.

Нэмэлт
боловсрол /





Мэргэшлийн бэлтгэл/: Энэ хэсэгт дадлага, сургалт, бэлтгэл,
семинарын нэрс орно. Таны сонгосон ажлын байртай  холбоотой л
сургалтуудаа бичээрэй.

Ажлын туршлага: Энд өмнө нь ажиллаж байсан
газруудаа бичнэ. Бас л төгсгөлөөс нь эхэл,эхлээд сүүлд ажиллаж байсан
газраа бичээд дараа нь түүний өмнөх ажлын байр гээд л… Ажилд орсон он
сар болон халлагдсан өдрийхөө он сарыг, компаний нэр, байгууллагийн үйл
ажиллагааны хүрээ ба өөриихөө эрхэлж байсан албан тушаал, үндсэн чиг
үүргийг  тэмдэглэж бичнэ.

Нэмэлт
мэдээлэл.
Энэ хэсэгт ажил олгогчийн нүдэнд таны нэр хүнд өсгөж
болох бүхий л зүйлүүдийг бичнэ. Гадаад хэлний мэдлэг /гадаад хэлээ
бичээд эзэмшсэн түвшинг заана/, компьютер дээр ажиллах чадвар /ажиллаж
чадах программуудаа заана/, хийж гүйцэтгэж байсан томоохон гүйцэтгэлүүд,
жолооний үнэмлэх, хувийн машин ба гадаад паспорттой эсэхийг бичнэ.
Магадгүй та томилолт эсвэл стандарт бус ажлын цагаар ажиллах боломжтой
байж болох юм. Энэ хэсэгт та өөрийн хувийн зан чанарыхаа талаар бичиж
болно, жишээ нь: идэвхитэй, өөртөө ба бусдад шаардлага тавьж чаддаг,
зохион байгуулах авъяастай гэх мэт. Гэхдээ энэ зүйлүүдийг дадлага дээр
хэрэгжүүлнэ гэдгийг санаж яваарай.

CV-г хийсэн он сар
өдөр:

Юу бичих хэрэггүй вэ?

  • Өөрийхөө бүх
    хөдөлмөрийн намтараа
  • Таны биеийн харьцаа
  • Ажлаасаа гарсан шалтгааныг
  • Авхыг хүсэж байгаа цалинг тодорхой
    заах

Ингээд,

Таны CV-ний зорилт нь таныг хэн
болох, бусдаас юугаар илүү вэ гэдгийг харуулах юм.

CV-ний хамгийн гол
зарчим бол таны бүх давуу талуудыг гаргах бөгөөд сул талуудыг нуух.

Нэмэлт

Энэхүү нийтлэлээс та CV-г яаж
стандартын дагуу зөв хийх вэ гэдгийг ойлгосон байх.

Гэхдээ заавал ингэж бичих шаардлага
байхгүй шүү гэдгийг санаж яваарай. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл www.ekhas.com -оос аваарай…

Г.Бүүвэйхүү 
"Эвсэг Хас" Хүний нөөцийн хөгжлийн сан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж