Сельфи хийх гэж байгаад амиа алдах тохиолдол нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Сельфи хийх гэж байгаад амиа алдах тохиолдол нэмэгдсээр байна

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг залуус урлагийнхан дотроо хамгийн торгон мэдрэмжтэй, загварлаг нэгэн хэмээдэг.

Шри Ланкад сельфи хийх гэж байгаад амиа алдах тохиолдож нэмэгдэж байгаа талаар тус улсын төмөр замын газраас анхааруулжээ.

Саяхан гэхэд 12 настай охин болон 24 настай залуу төмөр зам дээр сельфи хийх гэж байхдаа осолдож, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна. Өсвөр насны охины тухайд Коломбо хотоор дайран өнгөрөх төмөр зам дээр зургаа авхуулах гэж байхдаа галт тэргэнд дайруулж амиа алджээ. Харин 20 гаруй насны залуугийн тухайд шинэ найз бүсгүйтэйгээ хамт мөн л төмөр зам дээр сельфи хийх гэж байхдаа осолдож нас барсан байна. Найз бүсгүй нь ч хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ.

Ерөнхийдөө энэ он гарсаар, Шри Ланкад төмөр замд нийтдээ 28 хүн амиа алдсаны ихэнх нь гар утастай холбоотой байжээ. Тиймээс тус улсын төмөр замын газраас аян эхлүүлж, төмөр замаар алхсан, тэнд зургаа авхуулсан хүмүүсийг баривчлах тусгай бүрэлдэхүүн гаргасан гэнэ.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж