Талийгаачийн зургийг авч, онлайнаар цацжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Талийгаачийн зургийг авч, онлайнаар цацжээ

Сэтгэл их өндөр байна. Морь хурдан, өргөн дэлгэр сайхан наадам болж манай уяаны оёолон үрээ айргийн дөрвөөр хурдаллаа.

Лондон хотын баруун хэсгийн тансаг зэрэглэлийн Грэнфэлл Тауэрийн 24 давхар барилгад өчигдөр гал гарч, олон хүн амиа алдсан билээ. Тэгвэл энэ үеэр галын улмаас харамсалтайгаар амиа алдсан талийгаачийн зургийг нэгэн эр авч, түүнийгээ фэйсбүүктээ постолж байсан харгис, ёс суртахуунгүй хэрэг мөн гарчээ.

Тэрхүү этгээд цагдаагийнхны хэн болохыг нь хараахан тодорхойлж амжилгүйгээр шатаж буй барилгын гадна уутанд хийж тавьсан байсан талийгаачийн цогцосны зургийг дарж, сошиал сүлжээнд цацсан байна. Гэхдээ энэ үйлдлээ цагдаагийнханд хохирогчийн хэн болохыг танихад нь туслахыг хүссэн гэж тайлбарлажээ.

Түүнийг Омега Мвайкамбо гэх бөгөөд 43 настай гэнэ. Шатаж буй барилгаас амиа аврахын тулд үсэрсэн ч, харамсалтайгаар амиа алдсан талийгаачийн цогцосны толгойн хэсгийн зургийг тэрбээр авч, постолсон байна. Гэвч түүнийг цагдаагийнхан “Латимер Роад” буудлын орчмоос баривчилжээ.

Өчигдөр гарсан тус гал түймрийн үеэр 12 хүн нас барж, 79 хүн гэмтэж бэртсэн юм. Гэхдээ цаашдаа нас барагсдын тоо нэмэгдэж магадгүйг албаныхан анхааруулж байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж