Осолдсон хөвгүүд идэрчүүдийн шигшээ багийн хөлбөмбөгчид байжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Осолдсон хөвгүүд идэрчүүдийн шигшээ багийн хөлбөмбөгчид байжээ

Өнгөрсөн жилийн Улсын наадмаар Улсын аврага цол авч наадамчин олноо цэнгүүлсэн С.Мөнхбат аварга дөрвийн даваан Увс аймгийн харьяат аймгийн арслан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр явж байгаад авто тээврийн осолд өртөж, хоёр нь амиа алдсан хэрэг гарсан билээ.

Нас барсан хоёр хүү Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчин хүүхдүүд байжээ.

Энэ өдрүүдэд болж буй өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж, багийн нөхөддөө эмгэнэл илэрхийлэв.

Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс шалгараад байна.

Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хөлбөмбөгчин хөвгүүд энэ зун болох “Үндэсний цом”-ын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж