Хорвоод яаран мэндэлсэн Остин хүү | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хорвоод яаран мэндэлсэн Остин хүү

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Хорвоод яаран мэндэлсэн Остин хүү

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам, Монгол түмний xийморь болсон xурдан соёолонгууд барианд орлоо.

Остин Дуглас бол Их Британийн дутуу төрсөн нярайн нэг. Тэр ээжийнхээ хэвлийгээс 22 долоо хоногтой байхдаа хорвоод мэндэлсэн юм. Хүү төрөхдөө 600 граммаас бага жинтэй байв. Ийм үедээ дутуу төрсөн нярай амьд үлдэх итгэл найдвар мэдээж маш бага.

Остины ээж Хелен уг нь 18 долоо хоногийн дараа төрөх ёстой байлаа. Гэвч тэр төрөх хугацаанаасаа нилээд өмнө өвдөлт мэдэрч эхэлсэн тул эмчид ханджээ. Төрөх цаг нь болоогүй байсан Хелен бүсгүйд эмч нар тусалж, тээх хугацааг уртасгахыг хичээсэн ч зургаан сар тээсэн хүүгээ тэр төрүүлэхээс аргагүй болжээ.

Хүү эхээс төрөхдөө чих, уушги нь бүрэн хөгжөөгүй, арьс нь маш нимгэн байв. Хүү амьсгалахад бэрх байжээ. Эмч нар Остин хүүг инкубаторт хэсэг хугацаанд амьдруулсны дараа хүүхдийн Бирмингем эмнэлэгт хүргэжээ. Одоо тэр эмнэлэгт хоёр дахь өдрөө болж байгаа бөгөөд сайхан мэдээ дуулгахад, түүний эд эрхтэн аажмаар хөгжиж байна. Хүүгийн аав, ээж энэ хэвээр эмчилгээ, арчилгааг үргэлжлүүлж чадвал ирэх долдугаар сарын сүүлээр эмнэлгээс гарах боломжтой болно гэж найдаж байгаагаа ярьжээ.

 

Бэлтгэсэн: Э.Уран

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

им 2017-06-15 66.181.182.74

хэнд ч хамаагүй хэнд ч хэрэггүй

З 2017-06-15 49.0.130.130

Энэ мэдээлэл Монголчуудын хэнд нь хамаатай мэдээлэл вэ News-эээ