Г.Ариунбаатар Дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар Дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ

Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд Монгол Улсаас МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар тун амжилттай оролцож байгаа талаар өмнө бид мэдээлсэн билээ.

Тэгвэл дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Тодруулбал, “Дэлхийн дуучин”-аар таван дуучны шалгаруулсан бөгөөд тэдний нэгээр баритон хоолойтой МУГЖ Г.Ариунбаатар тодорсон байна. Тэрбээр, ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч билээ. Мөн 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын III уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон удаатай.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж