Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна | News.MN

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Монгол улсын начин Дугардоржийн Батбаяр хэдхэн хоромын өмнө улсын начин М.Эрдэнэбатад барьц сонгуулан уналаа.

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр /2017.06.15/ “Туушин” зочид буудалд эхэллээ.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэгийн хэлснээр бол  дээрх чуулга уулзалт нь гурван улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгах тал дээр төр засагтай хэрхэн хамтарч ажиллах зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ чухал ач холбогдолтой аж.

Чуулганд оролцож байгаа гурван улсын бизнес эрхлэгчид үдээс өмнөх хуралдаанд гурван улсын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж хэр байна вэ гэдэг дээр мэдээлэл сонслоо.

Тухайлбал, БНХАУ-ын Өвөр-Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хот нь зүүн хэсгээрээ Хятад, баруун урд болон баруун хойд хэсгээрээ Орос, Монгол улстай тус бүр хиллэдэг байна. Ази тивийг зүүн Европтой холбох чухал зангилаа хэсэг ч гэж тодорхойлдог аж. Иймээс хоёр улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол боомт болж ажиллах боломжтой гэдгийг энэ үеэр онцоллоо.  

Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Хил орчмын худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гурван улсын төр засгийн төвшинд хэлэлцэн, тохиролцон, эхнээс нь ажил хэрэг болгохоор зорьж хэрэгжүүлж буй ажлууд ч бий аж. Иймээс энэ асуудалд бизнесийн байгууллагууд санаачлагатай оролцон бодит үр дүн гаргах боломжтой гэдэг дээр талууд санал нэгдэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсыг төлөөлсөн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.

Чуулга уулзалтаар талууд мэдээлэл, туршлага солилцохоос гадна хамтран ажиллах боломжийг ч эрэлхийлнэ.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш өндөрлөх юм.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж