ЦЕГ: Г.Уянгын Ш.Түвдэнбалжир руу бичсэн мессеж байгаа

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Г.Уянгын Ш.Түвдэнбалжир руу бичсэн мессеж байгаа

Улсын начин Л.Нямсүрэн аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлан барилдсан. Хоёр бөхийн барилдаан маргаантай болж дахихад Нямсүрэн начин тун ч даацтай уран өмсөж өвдөг шороодуулав.

Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ өнөөдөр /2017.06.15/ цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэнтэй холбогдуулан эрүүгийн хууль тогтоомж зөрчиж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн үйлдлүүд цахим ертөнцөөр тархаж байгаа талаар мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар танилцууллаа.

-Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан нам эвсэл, холбоод, нэр дэвшигчдээс хууль зөрчсөн үйлдлүүд гарч байгааг цагдаагийн байгууллага шалгаж байна. Жишээ нь сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг худалдаж авах зорилготойгоор цахим ертөнцөөр мессеж бичиж сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах гэсэн хэрэг дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлээр шалгаж байгаа. “Шинэ яармаг” хорооллын захирал Н.Ууганбаяр гэх этгээд тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Канад улсын компани руу мессеж бичсэн. Мессеждээ “Худалдаж авъя, түрээслэх боломжтой юу, үнэ хэд вэ” гэх мэтээр тодорхой бичигдсэн байгаа учир үүн дээр үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.

Мөн ард иргэдийг айдас түгшүүрт автуулж, олон нийтэд онц аюултай аргаар анхаарал татах гэсэн үйлдлүүд гарч байгаа. Сүхбаатарын талбай дээр Приус маркийн автомашин шатаасан үйлдэлд нь заналхийлэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөр цацагдсан “Улаан тарианы хүүхдүүд” гэх нэвтрүүлэгт “200 хүний толгойг авч тойрон бүжиглэнэ, цусаар цэвэрлэгээ хийнэ” гэх мэтээр ард иргэдийг алан хядлагад уриалан дуудаж заналхийлсэн “Хэро энтертайнмэнт” студийн захирал Б.Баатар болон уг нэвтрүүлгийг бэлдсэн бусад хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хэргийн нотлох баримтууд бүгд бүрдсэн байгаа. Зохион байгуулсан гэх УИХ-ын гишүүн байсан Г.Уянгын Б.Түвдэнбалжир гэх этгээд рүү бичсэн мессежүүд бүгд байгаа.

Дараа нь 60 тэрбум төгрөгийн асуудал олон нийтийн анхаарлыг их татаж байгаа. Энэ хэргийг шалгуулахаар Ардчилсан намын зүгээс хуулийн байгууллагуудад хандсан. Хуулийн байгууллагууд прокурорын байгууллагын тогтоолоор хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгаж байна. Г.Доржзодов гэх хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн бодитой мэдээлэл байгаа учраас цагдаагийн байгууллагын зүгээс хамгаалалтад авах нь зүйтэй. Бид өөрт нь санал тавьж хамгаалалтад авч байгаа болохоос баривчлах гэсэн ямар ч үйл ажиллагаа болоогүй. УИХ-ын сонгуулиар эмхлэгдэн байгуулагдсан, Засгийн газар томилогдож бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж эхэлснээс хойш Төрийн өндөр албанд 3000 орчим хүн томилогдсон байдаг. Эдгээр хүнийг нэг бүрчлэн “авлигал өгсөн үү, хандив өгсөн үү, ямар аргаар энэ албан тушаалд томилогдсон вэ, төрийн албаны шалгалт” гэх мэтээр шалгаж байгаа. Энэ мэтчилэн сонгуультай холбоотой 100 гаруй хэрэг, маргааныг цагдаагийн байгууллага нэгдсэн ажлын хэсэг гарган шалгаж байгаа” гэлээ.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж