Шинээр баталсан тайлангийн маягтын талаар сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Шинээр баталсан тайлангийн маягтын талаар сургалт болов

Сүүлийн буюу 16 хос дүйзэд улсын залуу начингууд аймгийн шилдэг цолтнуудыг амлан авч талбай дээр гарах гэж байна.

Монголын татварын алба үнэ шилжилтийн асуудлаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжийг сайжруулах ажлын хүрээнд “Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил, үйлчилгээ, барааны гүйлгээний тайлангийн маягт” (Маягт ХХМ-01), маягтыг нөхөх зааврыг 2017 оны 4 сарын 28-нд шинээр батлуулсантай холбоотой Татварын удирдлага, хамтын ажиллагааны газраас Улсын Төсвийн Орлого Хяналтын Газар болон Нийслэлийн татварын газрын зарим татвар төлөгчдийг хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Татварын ерөнхий газрын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, PwC компаний Татварын үйлчилгээний Партнер Майк Ахери болон бусад холбогдох хүмүүс оролцож, ТУХАГ-ын татварын улсын ахлах байцаагч Б.Золзаяа “Үнэ шилжилтийн асуудлаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар”, PwC компаний зөвлөх Л.Аззаяа “Олон улсад үнэ шилжилтийн асуудлыг хэрхэн тайлагнадаг талаар” сэдвээр танилцуулга хийж шинэ маягтын талаар татвар төлөгчдийн асуултад хариулж, зөвлөгөө өгчээ.

Маягт, нөхөх зааврыг энд дарж авна уу. 

Эх сурвалж: татварын ерөнхий газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж