“Говь”-ийн үйлдвэрийн дээврийн хэсэг шатсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

“Говь”-ийн үйлдвэрийн дээврийн хэсэг шатсан гэв

Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг хэмээдэг соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү Говь компанийн үйлдвэрт гарсан галын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Үйлдвэрийн хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар гаргах боломжгүй аж. Гэхдээ тоног төхөөрөмжийг галаас хамгаалж чаджээ. Харин байгууламжийн дээврийн нэмэлтээр хийсэн модон мансартны хэсэг л шатсан. Учир нь олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан гэж хурандаа С.Залуухүү тодотгов. 
Дашрамд дуулгахад: Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан. Авралтын 9 гарцтай, шатах материал ихтэй байсан тул галын тархалтыг зогсоох арга хэмжээг авч ажиллажээ. Гал түймэр унтраах хэсгүүдийг тус обьектын зүүн, хойд, баруун талд тус тус байгуулсан байна.

Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас найм, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажиллаж байна.

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас таван тоннын багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас долоон тоннын багтаамжтай ус тээвэрлэгч зургааг, Улаанбаатар төмөр замаас 68 тоннын усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Гал гарсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?

-Галын шалтгааны хуулийн дагуу цагдаагийн байгууллага тогтоодог. Гал түймрийн голомт дээр цагдаагийн байгууллагын ажиллаж, 14 хоногийн дотор тогтоох заалттай. 

-Үйлдвэрийн хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох боломжтой юу?

-Үйлдвэрт учирсан хохирлын хэмжээг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоодог. Барилгын дээврийн хэсгийн хохирлын хэмжээ гарна. Мөн шууд бусаар нөлөөлөх зүйл бий. Тухайлбал үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа хэд хоног зогсохыг мэдэхгүй. Гал унтраах явцад ус их хэмжээгээр хэрэглэгддэг. Тиймээс хэрэг бүртгэлийн явцад хохирлын хэмжээ тодорхой болно. 

-Гал түймрийг унтраах тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ? Нисэх онгоц шаардлагатай байсан уу?

-Объектийн гал түймрийг олон улсын жишгээр нисэх онгоц хэрэглэж байсан тохиолдолд байдаггүй. Ой хээрийн түймрийн хүндэрсэн үед нисэх онгоц хэрэглэдэг. Энэ нь далайгаас усыг шууд соруулдаг, далай тэнгисийн уснаас хутгаж авдаг савтай зэрэг нисэх онгоц нь олон төрөл. Манай нөхцөл нисэх онгоц ашиглах нь хүндрэлтэй. Гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хувьд анх байгуулагдсан цагаасаа тодорхой түвшинд дээшилсэн.

-Барилгын хэдэн хувь нь түймэрт өртсөн бэ?

-Нийт барилгын хэмжээ 30 гаруй мянган ам.метр. Үүний зөвхөн дээврийн нэмэлтээр хийсэн модон мансартны хэсэг л шатсан. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж