Монгол Эм Импэкс Концерн эрүүл мэндийн боловсролыг дэмжин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерн эрүүл мэндийн боловсролыг дэмжин ажиллаж байна

үндэсний бөх

Өчигдөр буюу 6 дугаар сарын 14-ны өдөр АШУҮИС-д гавьяат эмч Д.Дагвадоржийн нэрэмжит “Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног – 2017” эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь 7 жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын болон олон улсын эмч, эрдэмтэд хоол боловсруулах эрхтний өвчлөлийн орчин үеийн эмчилгээний ололт, амжилтын талаар ярилцаж, туршлага солилцдог чухал үйл ажиллагаа юм.

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр дэмжин ажиллаж эмчилгээнд нэвтэрч буй шинэ, дэвшилтэт эм, эмийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэн ажилладаг. Энэ удаад тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж элэгний өвчлөлийн эмчилгээний зөвлөгөө болон хепатит С вирүсийг эмчлэх LEDVIR эмийн талаарх мэдээллийг иргэдэд өгч байна.

“Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног – 2017” арга хэмжээ энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж