“Говь” компанийн үйлдвэр өчигдөр гал гарсан бөгөөд түймрийн тархалтыг өнөөдөр өглөө 7.00 гэхэд бүрэн зогсоосон талаар НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдээллээ. Гэхдээ энэ нь галыг бүрэн унтраасан гэсэн үг биш гэдгийг сануулаад гарч байгаа хар утаа бол шилэн хөвөнгийнх гэдгийг онцолсон юм.
Галын унтраахын тулд дээврийн хар цаасыг нэг бүрчлэн хуулж байгаа. “Говь” компанид гарсан түймрийг унтраахад онцгойгийн 250 ажилтан дайчлагджээ. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт түймэр унтраахаар ажиллаж байсан ажилчдаа нааш нь татаж, түймрийн тархалтыг зогсоох арга хэмжээ авсан байна. Хохирлын хэмжээ болон галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй.
Гэхдээ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галын аюулаас хамгаалж чадсан гэдгийг НОБГ-ын дэд дарга хэллээ.
Д.УУДАМ