Т.Санчир билэгдлийн гарааны тавд багтжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Т.Санчир билэгдлийн гарааны тавд багтжээ

Баярлалаа. Баяр жаргалтай мөчүүдэд үргэлж хамт байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярлалаа. Миний бор морь төрийн их баяр наадамд гурван жил дараалан айрагдлаа. Их баяртай байна.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр “Үндэсний супер лиг”-ийн медальт байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал болон аваргын тугийг гардуулан өглөө. 2017 оны улирлын аваргаар “Ховд Мон-Алтиус” баг шалгарсан бол “Альянс Тех Харцага” удаалж, “Архангай Алтан Дорнодын дайчид” гуравт орсон.

Тэгвэл Үндэсний супер лигийн 2017 оны Билэгдлийн гарааны таван тоглогчийг нэрлэсэн. Үүнд холбон тоглогчоор Чой Рү Ри, довтлогчоор Роберт Тунер, А.Гансүх, төвийн тоглогчоор Рик Жэксон болон хамгаалагчаар Т.Санчир нар багтсан. Манай шилдэг сагсчдын нэг Т.Санчир “SBL Хасын хүлэгүүд” багт тоглосон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод “Архангай Алтан Дорнодын дайчид”-ад дийлдсэн билээ.

ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ-2017: БИЛЭГДЛИЙН ГАРААНЫ ТАВАН ТОГЛОГЧ

  1. Холбон тоглогч Чой Рү Ри /‘Альянс Тех Харцага’/
  2. Хамгаалагч Т.Санчир /‘SBL Хасын Хүлэгүүд’/
  3. Довтлогч Роберт Тунер /“Архангай Алтан Дорнодын дайчид”/
  4. Довтлогч А.Гансүх /“Ховд Мон-Алтиус”/
  5. Төвийн тоглогч: Рик Жэксон /“Ховд Мон-Алтиус”/ тус тус шалгарчээ.

ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ-2017: БИЛЭГДЛИЙН ГАРААНЫ ТАВАН ТОГЛОГЧ

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж