"Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

"Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

Шумбагч онгоцтой тэмцэх том хөлөг ”Адмирал Чабаненко” ба десантын гурван том цэргийн хөлөг онгоц Оросын Североморск баазаас Газар дундын тэнгисийн зүг хөдөлжээ.

ХасБанк ‘Хүүхэд бүр уран бүтээлч’ бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаад ‘Монголын Урлагийн Зөвлөл’-тэй хамтран ‘Миний жаргалын морь’ сэдвийн дор Монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншил, уламжлалд чухал байр суурь эзэлдэг “Морь”-ний утга учрыг таниулан сурталчилах, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, “Морь”-ний соёл, уламжлал, түүхтэй урлагаар дамжуулан соёлын өвийн боловсрол түгээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зорилготой 5-р сарын 7-оос 6-р сарын 7-ны хооронд зохион байгууллаа.

3-14 насны 3 ангилалд ирсэн бүх бүтээлүүдээр 6-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргаж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна.

Хэзээ: 6-р сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-18:00 цаг
6-р сарын 17-ны өдөр 09:00-15:00 цаг

Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей,
Ногоон морь танхим

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.