"Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

"Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

ХасБанк ‘Хүүхэд бүр уран бүтээлч’ бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаад ‘Монголын Урлагийн Зөвлөл’-тэй хамтран ‘Миний жаргалын морь’ сэдвийн дор Монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншил, уламжлалд чухал байр суурь эзэлдэг “Морь”-ний утга учрыг таниулан сурталчилах, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, “Морь”-ний соёл, уламжлал, түүхтэй урлагаар дамжуулан соёлын өвийн боловсрол түгээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зорилготой 5-р сарын 7-оос 6-р сарын 7-ны хооронд зохион байгууллаа.

3-14 насны 3 ангилалд ирсэн бүх бүтээлүүдээр 6-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргаж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна.

Хэзээ: 6-р сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-18:00 цаг
6-р сарын 17-ны өдөр 09:00-15:00 цаг

Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей,
Ногоон морь танхим

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж