“Ховд Мон-Алтиус” анх удаа аваргын тугийг гардана

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

“Ховд Мон-Алтиус” анх удаа аваргын тугийг гардана

Үндэсний их баярын наадмын цэнгүүн жил бүрийн долдугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болдог билээ. Уламжлал ёсоор өнөөдөр орой нийслэлчүүд төв талбайдаа цуглаж, “Улаанбаатарын үдэш” цэнгүүндээ саатна.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн медалийн төлөөх тоглолтууд Үйлдвэрчний соёлын төв ордны байранд болж өндөрлөлөө. 2017 оны улирлын аваргаар “Ховд Мон-Алтиус” баг шалгарсан бол “Альянс Тех Харцага” удаалсан. Лигийн гуравдугаар байрт “Архангай Алтан Дорнодын дайчид” орсон билээ.

Аваргын төлөөх тоглолтод “Ховд Мон-Алтиус” өрсөлдөгчөө 4-0-оор илүүрхэн анх удаагаа “Үндэсний аварга” болсон. Тэгвэл өнөөдөр 12.00 цагаас “Шонхор” тауэрын байранд аварга болон дэд аварга багуудад мөнгөн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болохоос гадна “Ховд Мон-Алтиус” анх удаа аваргын тугтай болох юм.

“Үндэсний супер лиг”-ийн аварга баг 25 сая, дэд аварга 15 сая төгрөг гардаж байгаа бол гуравдугаар байрт орсон “Архангай Алтан Дорнодын Дайчид” 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж байгаа юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж