Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн медалийн төлөөх тоглолтууд Үйлдвэрчний соёлын төв ордны байранд болж өндөрлөлөө. 2017 оны улирлын аваргаар “Ховд Мон-Алтиус” баг шалгарсан бол “Альянс Тех Харцага” удаалсан. Лигийн гуравдугаар байрт “Архангай Алтан Дорнодын дайчид” орсон билээ.
Аваргын төлөөх тоглолтод “Ховд Мон-Алтиус” өрсөлдөгчөө 4-0-оор илүүрхэн анх удаагаа “Үндэсний аварга” болсон. Тэгвэл өнөөдөр 12.00 цагаас “Шонхор” тауэрын байранд аварга болон дэд аварга багуудад мөнгөн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болохоос гадна “Ховд Мон-Алтиус” анх удаа аваргын тугтай болох юм.
“Үндэсний супер лиг”-ийн аварга баг 25 сая, дэд аварга 15 сая төгрөг гардаж байгаа бол гуравдугаар байрт орсон “Архангай Алтан Дорнодын Дайчид” 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж байгаа юм байна.
Ч.БОЛОР