Сэтгүүл зүйд эрх чөлөө олгохыг уриалж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэтгүүл зүйд эрх чөлөө олгохыг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйд эрх чөлөө олгохыг уриалж байна

“Хурд” хамтлаг хурдны өлгий Сүхбаатар аймгаас төрсөн цуутай хүлгүүдийн нэг, олонд ”Даатгал” хэмээн алдаршсан хээр азаргыг дуунд мөнхөлжээ.

ХБНГУ-ын Конрад Аденаурын сан, Удирдлагын академиас хамтран зохион байгуулсан “Ардчиллын III чуулган” арга хэмжээ Улаанбаатар хотноо амжилттай болж, энэ хүрээнд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдвийг чухалчлан хэлэлцлээ. Миний бие энэ үеэр байр сууриа илэрхийлэхдээ улстөрчид, бизнесийнхэнд уриалга болгон үлгэр дууриал үзүүлэх зорилгоор өөрийн эзэмшдэг байсан мэдээллийн зарим хэрэгслээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь олны анхаарал татаж, надад асуултууд ирж байна. “Та чухам юунаас татгалзсан бэ” гэдэг асуулт тавигдах нь зүй бөгөөд үүнд миний зүгээс шууд хөрөнгө оруулсан, тусгай зөвшөөрөл авсан бүх хэрэгслүүд хамрагдаж байгаа болно. Түүнчлэн мэдэгдэлд нэр дурдагдсан “Өглөөний сонин”-д миний хувь эзэмшил байхгүй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, мэдээ, нийтлэл солилцох зарчмаар ажиллаж ирсэн ба цаашид үүнээс татгалзахаа мөн илэрхийлсэн болно. Энэ талаарх мэдэгдэлд тус сонины хууль ёсны хувь эзэмшигчдийн эрхийг хөндөөгүй болно.

Ардчиллын төлөөх үйлсийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл тууштай тэмцэж ирсэн хүний хувьд би чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл нь ардчиллын үндэс суурь гэдэгт бат итгэдэг. Тийм ч учраас ардчиллыг бэхжүүлэхийн тулд юуны өмнө улстөрчид хэвлэл, мэдээлэл дэх эзэмшлээсээ татгалзах замаар нөлөөллөө хязгаарлах, хоёрдугаарт, өөр салбарт бизнес эрхлэгчид хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулахыг зохицуулах замаар мэргэжлийн өрсөлдөөний тэгш, тэнцвэртэй нөхцөлийг редакциудад олгох, гуравдугаарт, сэтгүүл зүйн мэргэжлийн редакциудад зах зээлд оршин тогтноход санхүүгийн дэмжлэг үзүүлэх санг төрөөс байгуулах шаардлагатай гэж үзэж байна. 

Хараат бус чөлөөт хэвлэл ардчилсан нийгэмд чухал үүрэгтэй хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд мэргэжлийн үйл ажиллагаагаа саадгүй явуулах эдийн засгийн баталгаа түүнээс дутахгүй чухал хэрэгцээ юм. Улстөр, бизнесийн оролцоог сэтгүүл зүйгээс салгах, сэтгүүлчдийг барьцаанаас гаргахад чухал хөшүүрэг нь санхүүжилтийн эрүүл орчин, зөв эх үүсвэр гэж үзэн УИХ-ын гишүүний хувиар энэхүү харилцааг зохицуулахад чиглэсэн Хэвлэл мэдээллийн сангийн тухай болон Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх зүйн зохицуулалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна. Эдгээр төслийн үзэл баримтлал нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд дэмжлэг үзүүлэх сан бий болгох, санхүүжилтийг зах зээлийн шалгарал, зарчимд үндэслэн уншигч, үзэгчийн тогтоосон үнэлэмж, зах зээлд эзэлж буй хувьд нийцүүлэн Хэвлэл, мэдээллийн сангаас олгох зэрэг харилцааг зохицуулахаар тусгаад буй юм. Энэхүү санаачилгынхаа хүрээнд хуулийн төслүүдийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулах, хэлэлцүүлэх, хамтран ажиллахаар төлөвлөж байна. Монголын ардчиллын амин сүнсийг тээж яваа чөлөөт хэвлэл мэдээлэл, сэтгүүлч Та бүхнийг миний санаачилгад нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-15

Энэ Лу болд хулгайчийг яагаад шалгаж луйвар хохирлыг тогтоож төр хуулийн хариуцлага тооцож чаддагүй юм бэ Үнэндээ энэ хүний мөр дандаа бохир мөнгө банкны бохир үйлдэлтэй холбоотой шүү дээ Яачихсан цагдаа хуулийнхан бэ

Зочин 2017-06-15 124.158.79.169

ЛУ БОЛД ГХЯ-НД САЙД БАЙХ ҮЕДЭЭ ЯАМНЫ ХАШААН ДОТОР ӨӨРИЙН НАЙЗ МОЛЕКУЛ БАТБАЯРТАЙ ХУЙВАЛДАЖ УЛСЫН МӨНГӨӨР ҮЗЛИЙН МУУХАЙ БАЛГАС БАРИУЛСНЫГ ӨӨРСДИЙНХ НЬ ЛУЙВРЫН ХӨРӨНГӨӨР БУУЛГУУЛААЧЭЭ САЙДАА

Зочин 2017-06-15 124.158.79.169

ЛУ БОЛД ГХЯ-НД САЙД БАЙХ ҮЕДЭЭ ЯАМНЫ ХАШААН ДОТОР ӨӨРИЙН НАЙЗ МОЛЕКУЛ БАТБАЯРТАЙ ХУЙВАЛДАЖ УЛСЫН МӨНГӨӨР ҮЗЛИЙН МУУХАЙ БАЛГАС БАРИУЛСНЫГ ӨӨРСДИЙНХ НЬ ЛУЙВРЫН ХӨРӨНГӨӨР БУУЛГУУЛААЧЭЭ САЙДАА

Зочин 2017-06-15 124.158.79.169

ЛУ БОЛД ГХЯ-НД САЙД БАЙХ ҮЕДЭЭ ЯАМНЫ ХАШААН ДОТОР ӨӨРИЙН НАЙЗ МОЛЕКУЛ БАТБАЯРТАЙ ХУЙВАЛДАЖ УЛСЫН МӨНГӨӨР ҮЗЛИЙН МУУХАЙ БАЛГАС БАРИУЛСНЫГ ӨӨРСДИЙНХ НЬ ЛУЙВРЫН ХӨРӨНГӨӨР БУУЛГУУЛААЧЭЭ САЙДАА