Англи хэлний шалгалтын материал задраагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Англи хэлний шалгалтын материал задраагүй гэв

Татварын нийт орлого зургадугаар сарын байдлаар өмнөх жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 414.6 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар нэмэгджээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний шалгалт болох Монгол хэл, бичгийн шалгалтыг өчигдөр /2017.06.14/ улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү шалгалтын талаар өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2017.06.15/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдах ёстой нийт шалгуулагчдын 98.5 хувь нь ямар нэгэн асуудалгүй шалгалтаа өгсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн юм. 

АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАДРААГҮЙ ГЭВ

Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн 10 хичээлийн нэг болох Англи хэлний шалгалт улс даяар өнөөдөр /2017.06.15/ 10 цагаас эхэлж байна. Англи хэлний шалгалт одоогоор хэвийн явагдаж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 27 130 шалгуулагч Англи хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Уг шалгалтын онцлог гэвэл сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг бас өгдөг. Үүнтэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг авч анх удаа ашиглаж байгаа. 

Англи хэлний шалгалтын материал задарсан тохиолдол байхгүй. Тийм боломж ч байхгүй. Хоёрдугаарт цахим орчинд зарим нэг зохион байгуулалттай хүмүүс шалгалтын материал задарсан мэт ойлголтыг өгч байна. Ерөнхийдөө энэ асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүйн байдлын албаны хяналт дор зохион байгуулж байгаа. Тиймээс одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар задарсан гомдол ирээгүй тухай Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ.

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТАД 24 ШАЛГУУЛАГЧ ХОЦОРЧЭЭ

Улсын хэмжээнд Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 24 шалгуулагч шалгалтын хугацаанаасаа хоцорч очсон байна. Өөрөөр хэлбэл монгол хэл, бичгийн шалгалтын материалыг тарааж албан ёсоор цаг эхэлснээс хойш 10 минутаас дээш хугацаанд шалгалтын байран дээр очсон гэсэн үг. Монгол хэл, бичгийн шалгалт улсын хэмжээнд хэвийн явагдаж дууслаа. Гэхдээ тус шалгалтын үеэр гар утастай шалгуулагчид ихээр ирж, хураалгаж байгаа тохиолдол их гарч байгааг мэргэжилтнүүд сануулж байв.

БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ 19 ШАЛГУУЛАГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Мөн бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар нийт 19 шалгуулагч бүртгэгджээ. Эдгээр шалгуулагчдад үндсэн бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах бичиг баримт, бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсролын бичиг баримт гэсэн бүрдүүлэх ёстой дөрвөн бичиг баримт байгаагүй. Хувь хүн өөрийг нь мөн гэдгийг нотлох ямар нэгэн баримт бичиг байгаагүй гэдэг шалтгаанаар шалгалтад орж чадаагүй тохиолдол гарсан. Уг шалгалтын үеэр нийт 500 орчим хүүхдүүд Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хэрнээ шалгалтын өдөр огт ирээгүй гэсэн мэдээлэл байна. 

ИРЭХ ЖИЛЭЭС ШИЛЭН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Шалгуулагчдын дүн оноог газар дээр нь засах шилэн технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс хийж байгаа. Энэ дэвшилтэт технологийг ирэх жил бүрэн хэрэгжүүлж эхэлнэ. Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж буй аль ч шалгалтын байранд нэвтрүүлж эхлээгүй гэв.

Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. Үүний 87 хувь нь 2017 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид бол 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж