Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна

Улсын филармонийн дуучин Л.Насанбуян энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд “Universe best songs 2012” наадмын оролцогчдын хамт зүлэг ногоон талбайд гарч, ая дуугаа өргөсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн боловсруулсан тус төслийг 2017 оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төслийг УИХ-ын албан ёсны http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн сайтад бүрэн эхээр нь нийтэлжээ.

ТӨСӨЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ (энд дарна уу)

Төсөл нь:

  1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
  3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
  4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
  5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
  6. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм.

Дээрх төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-15 66.181.176.50

Аймгийн Засаг дарга нарыг шууд томилдог болох ёстой