Нүүр будалтын ертөнцийн хатан хаан Пэт МакГрат

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Нүүр будалтын ертөнцийн хатан хаан Пэт МакГрат

Нүүр будалтын ертөнцийн хатан хаан Пэт МакГрат

Пэт Макграт бол ер бусын гайхамшигт ажил, өөрийн авьяас, ур чадвараараа нэр хүндийн оргилд гарсан билээ. Тэр үргэлж хар хувцас өмсөхөөс гадна нүүрээ огт буддаггүй, нэг хэвийн үс засалттай нэгэн. Өдгөө 47 настай Пэт нүүр будалтын ертөнцийн гол трендийг бий болгогч, “Procter and Gamble” компанийн уран бүтээл хариуцсан захирал, худалдааны бүх амжилтыг эвдэгч, өөрийн брэндийг үүсгэн байгуулагч бөгөөд Наоми Кэмпбелл, Сара Жессика Паркер, Леди Гага зэрэг дэлхийд алдартай ододтой хамтран ажилладаг. Мөн Givenchy, Prada, Dolce & Gabbana, Balenciaga, Lanvin, Versace зэрэг загварын нэр хүндтэй брэнд компаниудтай ажилладаг билээ.

2015 онд Пэт Макграт өөрийн “Pat McGrath Labs” брэндийг бий болгох ажлаа эхлүүлжээ. Тухайн үед түүний далавч дор Max Factor, Cover Girl  болон Giorgio Armani Beauty байв. Түүний брэнд нүүр будалтын ертөнцөд шинэ эрин үеийг нээсэн гэдэг.

Пэт Макграт бол гялалзсан нүүр будалтын хатан хаан. Гэхдээ түүний үндсэн мэргэжил бол нүүр хувиргагч билээ. 2010 онд найруулагч Дэвид Финчер “Луугийн шивээстэй охин” киноны гол дүрийг бий болгохын тулд Пэт Макгратыг студидээ урьсан удаатай. Өнөөдөр тэр Valentino, Givenchy, Prada, Dolce & Gabbana, Versace, Gucci, Maison Margiela, Louis Vuitton, Balenciaga, Lanvin, Calvin Klein болон Fenty x Puma зэрэг загварын алдартай брэндүүдийн бүхий л үзүүлэн тоглолтод гар бие оролцож байна. Эдгээр брэндүүдийн нүүр будалтын санааг Пэт гаргасан. Иймээс Пэтгүйгээр загварын шоуг төсөөлөхөд бэрх.

Гоо сайхан, нүүр хувиргалтын урлагийн багаасаа шүтэн биширдэг байсан Пэтэд ээж нь их нөлөөлжээ. Түүнийг бяцхан охин байхад нь ээж нь баасан гаригийн үдэш бүр гоо сайхны дэлгүүрээр дагуулан хэсч, гоо сайхны брэндүүдтэй танилцуулжээ. Тэр шинэ гарч буй гоо сайхны бүтээгдэхүүнийг судалж, өнгөт арьсанд ямар будаг тохирох эсэхийг шалгадаг их сониуч хүүхэд байв. Пэт бол мөнгөлөг пудр зөвхөн мөнгөлөг байх албагүй. Түүнээс гучин төрлийн өнгө гарах ёстой гэж үздэг нэгэн байв. Үүнийгээ ч баталсан чадсан юм.

Алдарт Пэт Макграт нь 1970 онд Английн Нортгемптон хотод төрсөн бөгөөд багаасаа эцэггүй өсчээ. Тэр үс засалт, нүүр будалтыг Холливудын киноноос сурсан бөгөөд энэ нь түүний амжилтын түлхүүр болсон. Пэт хүүхэд байхдаа ихэвчлэн ээжийнхээ нүүрийг будаж, дасгал сургуулилт хийдэг байв. Хожим нь үдэшлэгт явах гэж буй найз охидыгоо будах болжээ. “Эхлээд зургаа төсөөл. Түүнд ямар хувцас, нүүр будалт зохих бол гэдгээ бод. Дараагаар нь ажлаа эхэл” гэж ээж минь үргэлж надад зөвлөдөг байсан гэж Пэт ярьдаг. Түүнийг жинхэнэ загварын шоуг хэрхэн хийх тал дээр нь ээж нь ярьж өгдөг байжээ. Ингээд Пэт сургуулиа төгсмөгцөө Лондон руу нүүж, шоуны амьдрал, соёлтой танилцсан гэдэг. Тэр өдрийн цагаар тээврийн компанийн оффист ажиллаж, шөнө нь нүүр будалтын туршилтуудаа хийдэг байв. Пэт бол уруулын будгаар хөмсгийг будаж болдог гэдгийг харуулсан нэгэн. Өнөөдөр агуу гэрэл зурагчин  Стивен Майзел Пэтгүйгээр гэрэл зургийн ажлаа эхэлдэггүй. Дэлхийн ихэнх алдартай дизайнерууд загварын шоугаа түүний оролцоотой хийдэг гэнэ.

Пэт Макграт “Энэ бол зүгээр ч нэг нүүр будалт биш. Энэ бол кино, телевиз, урлагийн түүх, ном, клуб. Бүх соёл түүнд оршин байдаг” гэв.

Макгратын карьер 80-аад оны сүүлээс эхэлсэн. Энэ үед тэрбээр The Blitz Kid хэмээн Лондоны хамтлагийн залуучуудтай нөхөрлөдөг байв. Тэд Пэтийг The Face дууны зураг авалтад оролцуулж, хөгжмийн ертөнцтэй танилцуулсан удаатай. Наамал, өргөн хөмсөг, том уруул, ялдам харц, тод гялалзсан өнгө загварын ертөнцөд шинэ хуудас нээсэн. Пэт ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг байсны улмаас түүний хувийн амьдрал орхигджээ.

Гэхдээ тэр нүүр будалтын ертөнцөд од болон гялалзаж байна. Энэ ч үүднээс Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс түүнийг Founder’s Award” шагнажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж