Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Түймэр

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал

Нийслэлийн Захирагчийн албанаас энэ жил наадмын талбайг “зах” болгохгүй хэмээж байсан. Тиймээс 500 гаруй худалдааны зөвшөөрлийн 60 гаруй хувь нь зөвхөн хуушуур худалдаална гэж байсан.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2017.06.15/ байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.

Өнөөдрийн байдлаар:

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэр байна.

Дээрх 9 түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Улаанбаатар хотод гарсан 3, нийт 4 түймрийг цурманд оруулсан.

Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 306 албан хаагч, 25 автомашинтайгаар, орон нутгаас 135 иргэн, 9 автомашинтайгаар нийт 441 хүн,1 нисдэг тэрэг, 34 автомашинтайгаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд гарсан 96 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1738 албан хаагч, 193 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 183 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 2793 иргэн, 307 автомашин, 44 мотоцикль тус тус дайчлагдан нийт 4900 хүн, 523 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 151 морьтойгоор ажилласан байна.

Улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагийн удирдлагуудад хүргүүлсэн

Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс