Та хүүхдээ ‘СПИННЕР’-ээр тоглуулдаг уу? Европын зарим оронд энэхүү тоглоомыг хүүхдэд аюултай гэж үзэн, худалдахыг хориглож байгаа ч хүүхэд төдийгүй томчууд сонирхон тоглох болжээ. Стресс, бухимдал тайлдаг, анхаарал сарних байдлыг сайжруулдаг гэх ‘Спиннер’-ийг Монголын нөхцөлд чөлөөтэй худалдаалдаг. Хамгийн гол нь 0-3 насны хүүхэд тоглох хориотой тоглоомыг бага насны хүүхдэд өгснөөр хүүхэд гэмтэх тохиолдол гарч байгааг анхаарууштай.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос үзээрэй.