Олимпийн шинэчлэл Монголын тамирчдад хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Олимпийн шинэчлэл Монголын тамирчдад хэрхэн нөлөөлөх вэ?

Шатахууны хамгийн том хэрэглэгч улс Хятад шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг таван хувиар бууруулжээ.

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөл зургадугаар сарын 9-нд хуралдаж, Токио-2020 олимпийн наадмын хөтөлбөрийг баталсан. Залуусын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хотын инновацийг олимпод тусгах зорилготой гэх энэ шийдвэрийг олимпизмийн түүхэн дэх нэгэн хувьсал гэж тодорхойлж байна.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэхүү шийдвэрийнхээ талаар “Токиогийн олимпийн наадам залуу хойч үеийг өргөнөөр хамруулсан, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан, хотын хөгжил, инновацийг шингээсэн наадам байх болно” гэжээ.

Хувьсал дагуулсан түүхэн шийдвэр гэж үнэлэгдсэний шалтгаан нь юу вэ? Шар тивд дахин айлчлах зуны олимпийн хөтөлбөр юугаараа тийм онцлогтой юм бэ?

Олимпийн хөтөлбөрт шинээр спортын 15 төрөл, зай, ангилал нэмэгдэж байгаа. Гэхдээ олимпод оролцох нийт тамирчдын тоо Рио-2016 олимпиос 285-аар багасна. Бас олимпийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй тамирчинтай нь Токио байх болно. Эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрлүүд Рио-де-Жанейрод ес байсныг 18 болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ эдгээр нэмэгдсэн төрлүүдэд зориулж тусгай талбай, заал барих шаардлагагүй. Бүгд одоо байгаа хөтөлбөрийг залуучууд, бас эмэгтэйчүүдийг илүүтэй хамруулах зорилгоор нэг спортод багтах төрлүүдийг арай өөрчилсөн гэсэн үг.

Онцлоход, 2020 оны зуны олимпийн спортын төрөл болоод оролцох тамирчдын жендэрийн харьцаа 50-50 байх болно.
 


МОНГОЛЫН ТАМИРЧДАД ХАМААРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
 

  • БОКС 

Эрэгтэй найм, эмэгтэй таван жин олимпийн хөтөлбөрт багтсан. Эрэгтэй жингүүдийг эцэслэн батлаагүй, харин эмэгтэйчүүд 51, 57, 60, 69, 75 кг-д өрсөлдөнө.

  • ЖҮДО 

Холимог багийн барилдаан шинээр нэмэгдсэн. Холимог барилдаанд эрэгтэй -73, -90 ба +90 кг, эмэгтэй -57, -70 ба +70 кг гэсэн жин хамаарна.

  • ЧӨЛӨӨТ БӨХ 

Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, дээр нь сонгомол бөхийн тус бүр зургаан жингийн ангилал хэвээр үлдсэн. Гэхдээ нэг жинд өмнө нь 18 тамирчин оролцдог байсан бол 12 болж, багасчээ.

  • БУУДЛАГА 

Эрэгтэйчүүдийн хэвтээ байрлалаас буудах 50 метрийн хийн урт бууны дасгал, мөн эрэгтэй 50 метрийн хийн урт бууны төрөл хасагдсан. Харин 10 метрийн хийн гар бууны холимог баг, 10 метрийн хийн урт бууны холимог баг, таваг буудлагын холимог багийн төрөл шинээр нэмэгдсэн.

  • ХҮНДИЙГ ӨРГӨЛТ 

Эрэгтэй найман жингээс нэг нь хасагдаж, долоо болсон. Харин эмэгтэйчүүд урьдын адил долоон жинд өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн жингийн ангиллыг одоогоор эцэслэн батлаагүй байна.



Олимпийн хөтөлбөр ёсоор спорт төрлүүдэд жендэрийн эрх тэгш байдал бий болгохын тулд

  • КАНОЭ 
  • СЭЛҮҮРТ ЗАВЬ
  • БУУДЛАГА 
  • ХҮНДИЙГ ӨРГӨЛТ гэсэн спортын төрлүүдэд өөрчлөлт орно.

Харин тамирчдын оролцооны хувьд

  • КАНОЭ 
  • ЖҮДО
  • СЭЛҮҮРТ ЗАВЬ
  • ДАРВУУЛТ ЗАВЬ
  • БУУДЛАГА
  • ХҮНДИЙГ ӨРГӨЛТ гэсэн зургаан төрөл олимпод оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоог тэнцүүлэх ёстой болж байна.

Жендэрийн эрх тэгш байдлаас гадна залуучуудын ихээр сонирхдог, басхүү харьцангуй хотожсон гэх тодорхойлж болох гудамжны сагсан бөмбөг буюу 3х3, дугуйн спортын чөлөөт-BMX төрлийг олимпийн хөтөлбөрт багтаажээ. Үүнээс өмнө ОУОХ-ноос спорт авиралт, скейтборд, мөн бейсбол/софтбол, каратэ, серфингийн спортыг Токиогийн олимпод багтаах шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан юм.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тухайд Сингапур-2010, Нанжин-2014 залуучуудын олимпод багтсан билээ.


ТОКИО-2020 ОЛИМПОД ШИНЭЭР ОРСОН СПОРТЫН ТӨРЛҮҮД
 

СПОРТ

ТӨРӨЛ/ЗАЙ

БАГЦ МЕДАЛЬ

УСАНД СЭЛЭЛТ

800 метр /эр/ & 1500 метр /эм/

+2

4х100 метр холимог багийн холимог сэлэлт

+1

БАЙТ ХАРВАА

Холимог багийн төрөл

+1

ХӨНГӨН АТЛЕТИК

4х400 метр холимог багийн буухиа

+1

САГСАН БӨМБӨГ

3х3 /эр/эм/

+2

БОКС

Эрэгтэй хоёр жинг хасаж, эмэгтэй хоёр жин нэмнэ

0

КАНОЭ

Эрэгтэй гурван төрлийг хасаж, эмэгтэй гурван төрөл нэмнэ

0

ДУГУЙН МОТОКРОСС

BMX чөлөөт уралдаан /эр/эм/

+2

ДУГУЙ – ВЕЛОДРОМ

Мэдисон /эр/эм/

+2

ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Багийн төрөл /эр/эм/

+2

ЖҮДО

Холимог багийн барилдаан

+1

СЭЛҮҮРТ ЗАВЬ

Эрэгтэй нэг төрлийг хасаж, эмэгтэй нэг төрөл нэмнэ

0

ДАРВУУЛТ ЗАВЬ

Холимог multihull төрлийг хасаж, холимог foiling multihull төрөл нэмнэ

0

БУУДЛАГА

Эрэгтэй гурван төрлийг хасаж, эмэгтэй гурван төрөл нэмнэ

0

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Холимог хосын төрөл

+1

ТРИАТЛОН

Холимог багийн буухиа

+1

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Эрэгтэй нэг жинг хасна

-1

 

    С.ЦЭЛМЭГ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж