Тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү?

Хамгийн шимтүүштэй уралдаантай их морь гарааны зурхай руу хөдлөөд хориод минут болж байна.

“News” агентлаг долоо хоног бүрийн лхагва гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг онцолж байна. Тус яамнаас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Уг асуудлыг дэлгэрүүлсэн хүргэж байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Өнгөрсөн сарын статистик мэдээлэлд төсвийн алдагдал буурсан нэлээд буурсан дүн гарсан байдаг. Тодруулбал оны эхний таван сарын байдлаар 2666,6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3079,1 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого буурч зарлагын өссөн дүнгээс хамаарч төсвийн алдагдал 412,5 тэрбум төгрөг байгаа юм. Гэхдээ өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Харин жилийн дараа төсвийн алдагдал тал хувиар буурсан байгаа юм. Төсвийн алдагдал буурч, эдийн засагт эерэг дүр зураг ажиглагдаж байгаа тул тэтгэврийг 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Энэ шийдвэр нь Олон улсын валютын сангаас үл хамаарч хэрэгжинэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн юм. 

Тиймээс тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны улсын төсөвт суулгах аж. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. 

Монгол Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг байна. Тэдний 90 гаруй хувь нь тэтгэврийн орлогоор амьдардаг аж. Мөн нийт тэтгэвэр авдаг ахмадын 60 орчим хувь нь доод хэмжээгээр тогтоолгожээ. Тиймээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ өндөр авдаг бол бага зэргийн нэмэгдэл олгох, бага хэмжээтэй тэтгэвэрт их хэмжээтэй нэмэгдэл олгоно гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн юм. 

Тэгэхээр өндөр настан нэг бүрийн тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна. Гэхдээ тэтгэврийн нэмэгдэлд 150 тэрбум төгрөг зарцуулахаар болсон тул нийт тэтгэвэр авдаг иргэндээ хувааж үзсэн юм. Ингэхэд дунджаар 20 орчим мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарч байна. /Гэхдээ энэ бол албан ёсны тооцоолол биш юм/. 

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-15 66.181.180.171

Хэн шимтгэл их төлнө тэр хэмжээгээр тэтгэвэр тогтоолгож нэмэгдүүлэх тохиолдолд ижил нэмэгдэх ёстой шүү дээ зах зээлийн зарчмаараа бол Гэтэл их бага шимтгэл төлсөн хамаагүй олон цөөн жил ажилласан хамаагүй болж таарах нээ Бага төлсөнийг ихээр нэмж их төлсөнийг бага нэмнэ гэсэн хаа газрын зах зээл вэ энэ шударга ёс гэж хаана байнаа Тэтгэврийн нэмэгдлийг ижил нэмэх ёстой Зах зээлийн зарчим тэтгэврийн хуулийн дагуу их шимтгэл төлсөн хүн яахаараа бага төлсөн хүнээс бага нэмүүлэх ёстой гэж Хуулиа зөрчиж болохгүй

Зочин 2017-06-15 150.129.141.38

heden huviar nemeh ve

ahmaduud 2017-06-15 150.129.141.38

onoodriin baidlaar bol 20 myangan togrog gedeg bol baga mongo shu de yumnii une yamar unetei bga bilee de8 gants kg tsul mah geded 9500-9800 togrog bna shu de yastai uhriin mah 8300-8800 togrog bna tiimees amsuulah todii bish oligtoihon shig ug hundee yum bolchihoor nemeed ogchih heregtei sh de

Зочин 2017-06-15 150.129.141.38

tetgever heden huviar nemegdeh ve

иргэн 2017-06-15 153.215.198.115

Сэтгэгдэл бичсэн хар амууд амаа хамхиад сууж сур

Зочин 2017-06-15 49.0.130.130

Наад нэмэх гээд байгаа мөнгөөрөө нэг сайхан үйлдвэр бариад өгчөөч

зочин 2017-06-15 27.123.212.131

[Хориотой Үг] минь Тэр чинь тэгээд хэний өмч болох юм Зах зээлийн үед ингэж [Хориотой Үг] нарт үнэгүй өгөөш \nбэлдэж өгч хөгждөггүй юм

Зочин 2017-06-15 182.160.1.167

Neg xund dundjaar deed tal ni 35 myanga dood tal ni 20 myangaar nemegdex tootsoo garch baix shig

лхам........ 2017-06-15 103.57.93.153

сонгуулын үеэр тэгэвэр нэмэхээ яаран мэдэгдээд яана юмны үнэ угтаад өсдөг шүү дээ ивээлтэй төр юм бол хадгаламжын хүйнээс сар бүр хурааж байгаа бэлэн орлогоо тэтгэврийн нэмэгдэл болгоод өгч болно шүү дээ энэ сард өгч эхэлбэл энхболд чинь гараад л ирнэ зөвхөн халз мэтгэлцээнд орчхоод бусад сурталчилгааны зардлаа чхэмнэх хэрэгтэй бус уу

Зочин 2017-06-15 103.229.120.247

Сонгуулийн омно илгээж буй АМАН ОГООШ умх умх горьдогсод оооо

зочин 2017-06-15 103.229.123.215

Тэтгэвэр нэмэх нь сайхан л байна 6-р сарын нэгнээс гэж хэлээгүй байна Иймд энэ асуудлыг сонгуультай холбох нь учир утгагүй байхаа

Зочин 2017-06-15 202.9.40.109

Ирэх оноос нэмнэ гээд бас сонгуулийн молиго болно доо Хамтын тэтгэвэр болиулсан шиг л юм болно доо