Тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү?

Хамгийн шимтүүштэй уралдаантай их морь гарааны зурхай руу хөдлөөд хориод минут болж байна.

“News” агентлаг долоо хоног бүрийн лхагва гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг онцолж байна. Тус яамнаас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Уг асуудлыг дэлгэрүүлсэн хүргэж байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Өнгөрсөн сарын статистик мэдээлэлд төсвийн алдагдал буурсан нэлээд буурсан дүн гарсан байдаг. Тодруулбал оны эхний таван сарын байдлаар 2666,6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3079,1 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого буурч зарлагын өссөн дүнгээс хамаарч төсвийн алдагдал 412,5 тэрбум төгрөг байгаа юм. Гэхдээ өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Харин жилийн дараа төсвийн алдагдал тал хувиар буурсан байгаа юм. Төсвийн алдагдал буурч, эдийн засагт эерэг дүр зураг ажиглагдаж байгаа тул тэтгэврийг 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Энэ шийдвэр нь Олон улсын валютын сангаас үл хамаарч хэрэгжинэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн юм. 

Тиймээс тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны улсын төсөвт суулгах аж. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. 

Монгол Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг байна. Тэдний 90 гаруй хувь нь тэтгэврийн орлогоор амьдардаг аж. Мөн нийт тэтгэвэр авдаг ахмадын 60 орчим хувь нь доод хэмжээгээр тогтоолгожээ. Тиймээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ өндөр авдаг бол бага зэргийн нэмэгдэл олгох, бага хэмжээтэй тэтгэвэрт их хэмжээтэй нэмэгдэл олгоно гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн юм. 

Тэгэхээр өндөр настан нэг бүрийн тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна. Гэхдээ тэтгэврийн нэмэгдэлд 150 тэрбум төгрөг зарцуулахаар болсон тул нийт тэтгэвэр авдаг иргэндээ хувааж үзсэн юм. Ингэхэд дунджаар 20 орчим мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарч байна. /Гэхдээ энэ бол албан ёсны тооцоолол биш юм/. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж