Г.Мөнхбаяр: 1000 айлын орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Г.Мөнхбаяр: 1000 айлын орон сууц барина

Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэхэд боллоо. Энэхүү нээлтийн арга хэмжээнд УДЭТ-ын уран бүтээлчид оролцон хүндэтгэл үзүүлсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхтэй холбоотой хоёр ч томоохон шийдвэр гаргалаа. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас тодрууллаа. 

-1000 айлын орон сууц барих шийдвэр гаргалаа. Газар нь бэлэн юм уу. Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар тооцоолов? 

-БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дээрх хөрөнгийг 1000 айлын орон сууц барихад зарцуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

1000 айлын орон сууц хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг, тухайн дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны иргэдийг хамруулна. 

Хотын захиргаа газрыг бэлдсэн. Барилга хот байгуулалтын яам энэ төсөл дээр хэрэгжих орон сууцыг ямар технологиор барих юм, хэдэн давхар барилга барих юм гэдэг шийдвэрээ гаргаж байгаа. Энэ сард багтаан ажлыг эхлүүлэхээр зохих бэлтгэлийг хангаж байна. 

-1000 айлын орон сууцыг хэзээ ашиглалтад оруулах вэ? 

-Энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгөгдлөө. 

-Хятад улсаас авах 2 тэрбум юанийг мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах боллоо. Энэ тухай тодруулбал? 

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д айлчлал хийсэн. Энэ үеэр Хятад улс 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын иргэдийн сэтгэлд нийцсэн төсөл болон хэрэгжинэ гэдэгт найдаж байна. 

Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, есөн дүүрэг хамтраад өнөөдөр гацаанд байгаа, дэд бүтэц нь шийдэгдээгүй гэр хороолол руу дэд бүтцийг татахад хамтарч ажиллана. 

Сүүлийн хоёр жилд багтааж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх бодит төсөв, техникийн боломжийг бүрдүүлж ажиллахаар боллоо. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж