"Говь"-ийн үйлдвэрт гарсан галын тархалтыг 10 цагийн дараа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

"Говь"-ийн үйлдвэрт гарсан галын тархалтыг 10 цагийн дараа зогсоолоо

Үнэдсний их баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг руу нийтийн тээврийн том оврын автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

2007 онд хувьчлагдсан “Говь” компанийн агуулах, үйлдвэрт өчигдөр орой гал гарч, их хэмжээний хохирол учраад байна.

‘Говь’ компани нь манай Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. Золоор галд өртөж, бэртсэн гэх хүн байхгүй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/ болоод нийслэлийн Аврах ангийн нийт 200 орчим албан хаагч бүрэн бүрэлдэхүүнээр галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. “Говь’-ийн үйлдвэрийн дээврээс утаа гараад байна” гэсэн дуудлага 101 дугаарт Лхагва гаригийн 20.45 цагийн орчимд иржээ. Уг мэдээллийг хажуугийн барилга дээр ажиллаж байсан хүн өгсөн байна.

Дуудлага аваад арваад минутын дараа НОБГ-ын дөрвөн машин гал унтраахаар иржээ. Гэвч утаа ихтэй, галын голомт олдохгүй байсан учраас түймрийн тархалт нэмэгдэж, нэмэгдэл хүч дуудахаас өөр аргагүй болсон юм. Шөнийн 03.00 цагийн орчимд “Төвийн зургаан дүүрэгт буй 10 гал унтраах ангийн нийт бие бүрэлдэхүүн, авто машин бусад багаж, хэрэгслээ ашиглан уг түймэр’ дээр ажиллаж байгааг НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар яриад “Барилгын үндсэн дээвэр дээр, 30 см-ийн зузаантай модон хийцээр нэмэлт дээвэр хийж, 3-5 давхар хар цаас, шилэн хөвөнгөөр давхар зузаалсан нь гал унтраахад хүндрэл учруулсан” талаар дуулгалаа. 

 

Галт тэргээр 68 тонн усыг галын голомтод ойртуулан тээвэрлэж ирэв

Богино хугацаанд, маш хурднаар тэлсэн галын тархалт, түймрийн эрчийг бууруулахын тулд гал сөнөөгчдөд ус их хэмжээгээр шаардагдсан. Иймээс Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын газрын нийт 12 машин ‘Монос’ болон 100 айлын худаг, “АПУ” компанийн үйлдвэр, бусад усны гедратуруудаас тасралтгүй ус зөөж, галын объектод 12 минут тутамд зургаан тонн ус ашиглаж байсан юм. Гэсэн хэдий ч, усны эрэлт их хэвээр байсан учир 03.30 цагийн орчимд Улаанбаатар төмөр зам ТӨХК-ийн гал унтраах алба галт тэргээр 68 тонн усыг тээвэрлэн авчирсан. Тэндээс онцгойгийн болон бусад усны машинууд усаа галын голомт руу зөөсөн юм.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид галын объектыг хамгаалалтад авч, галын голомт руу үйлдвэрийн ажилчид болоод гадны хүмүүсийг нэвтрүүлэхийг хориглоод байна.

Түүнчлэн тус үйлдвэр рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн ус зөөвөрлөх машинуудыг зорчуулсан юм. Түргэний тэрэг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, галд өртсөн “Говь” компанийн үйлдвэрийн хашаанд зогсож байлаа. Гал гарсан “Говь” компанийн агуулах, үйлдвэрт ээлжийн ажилчид хонож, ажиллаж байсан. Одоогоор дотор хэчнээн хүн байсныг албан ёсоор мэдээлээгүй байгаа. Гэхдээ галын голомтод байсан эмэгтэй ажилчдаа гадагш гаргаж, эрэгтэй ажилчид болоод онцгойгийн зарим албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалуудыг гадагш зөөж гаргажээ. Харамсалтай нь, үйлдвэрлэлийн оёж, нэхэх тоног төхөөрөмжүүд галд өртжээ.

Үйлдвэрийн галын тархалтыг 05.00 цагийн үед зогсоолоо

 

Гал үйлдвэрийн барилгын дээврийг тэр чигт нь бүрхсэн тул галын тархалтыг зогсооход гал сөнөөгчдөд хүндрэлтэй байжээ. Өглөөний 05.00 цагийн орчимд галын тархалтыг зогсоож, объектын түймрийг бүрэн унтраахаар 200 орчим гал сөнөөгч, аврагчид 10 гаруй цаг тасралтгүй шуурхай ажилласаар байгаа юм.

“Говь” компани улсад жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг

“Говь” компани нь 2007 онд анх хувьчлагдаж, тухайн үед нийт хөрөнгийн хэмжээ 27 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан байдаг. Харин 10 жилийн дараа компанийн нийт хөрөнгө 122.8 тэрбум төгрөгт хүрч, жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн мэдээлэл бий. Тус компани Монголын урдаа барьдаг үндэсний томоохон боловсруулах үйлдвэр бөгөөд нийтдээ 1600 орчим хүнийг ажлын байраар хангадаг тухай өөрийн компанийн 2016 оны хагас жилийн тайландаа дурджээ.

НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТОО 16,263 /2016.06.30-ны байдлаар/

Хувьцаа эзэмшигчийн нэр:

Хувьцааны тоо /мян.ш/

Эзэмшлийн хувь

1

HIDE INTER LLC

2,652.4

34.0%

2

ЭФ-СИ-АЙ ХХК

2,230.0

28.6%

3

ТАВАН БОГД ТРЕЙД ХХК

1,239.8

15.9%

4

ҮЛЭМЖ ИХ ХХК

438.8

5.6%

Хувьчлагдаж байх үедээ буюу 2007 онд 30 пальто борлуулж байсан “Говь” ХК найман жилийн дотор үйлдвэрлэлээ 330 дахин өсгөж чадсан тухайгаа яг нэг жилийн өмнө олон нийтэд зарлаж байлаа. Мөн ирэх таван жилд тус компани пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөөд зогсохгүй, 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, нэгдүгээрт бичигдэх болно гэдгээ мэдэгдэж байсан юм.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын бичлэг:

 

ФОТО Сурвалжлага:

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж