Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны нээлтийн ажиллагаа өнөөдөр Шагайн асарт ёслол төгөлдөр боллоо.

06 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын  бороо орно. Дуу цахилгаатай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж