Наадмын сорилго барилдаан цуцлагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Наадмын сорилго барилдаан цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Наадмын сорилго барилдаан цуцлагджээ

Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Лаос улсад түүхэн айлчлалаа эхэллээ.

Фото: Архив /2017.05.29/

Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Наадам дөхөх үед Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөхийн барилдааны тасалбарын асуудал яригддаг. Энэ жил ч гэсэн баяр наадмын тасалбар хэрхэн зарагдах талаар Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос тодрууллаа.

-Баяр наадам дөхөөд ирэхээр бөхийн тасалбарын хэрхэн зарагдах талаар үзэгчид асууж эхэлдэг. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын Үндэсний бөхийн холбоо наадмын бөхийн тасалбарыг борлуулдаггүй. Иргэд үүнийг их андуурч биднээс асуудаг. Наадмын нээлт болон хоёр өдрийн бөхийн барилдааны тасалбарыг нийслэл, төв цэнгэлдэх л хариуцдаг. Манай холбоо бөхийн тасалбарыг зарах, борлуулах дээр ямар ч оролцоо байхгүй учраас хотын захиргаанаас үүнийг лавласан нь дээр. Харин одоогоор манай улсад бөхийн тасалбарыг онлайнаар борлуулах боломжгүй юм билээ.

-Баяр наадам дөхөж байгаа энэ үед бөхийн барилдаан хэр олон болох вэ?

-Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-ны өдөр Бүх цэргийн наадмын барилдаантай. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан наадмын сорилго барилдааныг цуцалсан байгаа. Тиймээс энэ барилдаанаас өөр барилдаан баяр наадмын өмнө болохгүй.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-14 103.229.120.131

Бөхд бүх амьдралаа зориулсан хүн бөхийн өргөөг санаачлан байгуулсан Данзан энэ хоёр байгаагүй бол бөхийн өргөө байхгүй байсан одоо Увсын шуналт бүлэглэл А Сүхбат нарын оролцоотойгоор бөхийн өргөөг булаах гэж байна баян хүний шунал барагдахгүй Л Чинбат ч бас юув дээ

Зочин 2017-06-14 202.179.18.61

Бөхчүүдийн ёсзүй унаж үзэгчгүй монгол бөх болгож байгаа гар даа

Ах 2017-06-14 66.181.164.87

Энэ хүн монголчуудын их өв соёл болсон бүхийн барилдааныг хувийн өмч болгох гэсэн шунал тачаал нь монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг бузарлаж бөхчүүдийн дунд зохиомол ан цав гаргаж бөхчүүдийг талцуулан гутаан доромжилсоор гуч шахам жил болж байна хуульгүй монголооо гэж

Зочин 2017-06-14 119.40.103.11

энэ [Хориотой Үг] болиосой

Зочин 2017-06-14 202.21.112.202

Ene hun chin terguuneesee ogtsorson shuu dee

Зочин 2017-06-14 103.229.123.123

Нямдорж 26 жил МҮБХ-г эзэгнэлээ Арай ч дээ энэ нэг [Хориотой Үг] хүнийг зайлуулаа чээ

иргэн 2017-06-14 66.181.182.74

Монгол бөхөд гай сэжиг төрүүлсэн энэ нэг балай юмыг зайлуулаачээ яасан ичих зовох сэтгэлгүй амьтан бэ

Зочин 2017-06-14 202.21.103.62

Нямдорж гэж гай Бөхийн холбооноос зайлуулаач Ялзарсан хорчин Бөх цадигаа алдсан Г Өсөхбаяр анх наадмын зүлэг ногоон дэвжээнд бусдын эрх чөлөөнд халдаж танхайрснаас эхлээд бөхчүүд цадигаа алдсан Барилдаан үзэхэд үргэлж ноцоон омог хэрүүл Үүний тод жишээ у а Пүрэвдагва үргэлж хэрүүл хийнэ ёс зүйгүй [Хориотой Үг] Засуул жаяг дэгийнхэн тэрчигтэй Нямдоржийн төрөл төрөгсөд АРАЙ Л

Зочин 2017-06-14 150.129.143.202

Нямдорж огцроод Чинбат Бөхийн холбооны тэргүүн болоогүй юм уу

Зочин 2017-06-14 202.21.100.210

Болцышдээ гэхдээ Нямдорждоо хэлэлгүй нууцын одоо ийм моодатай болсон Хийнэ тэгээд нууцдын хэн ч мэдэхгүй