Сувдан голын цутгалан | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сувдан голын цутгалан

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Сувдан голын цутгалан

Ерөнхийлөгч гурван сум тавьснаас нэг нь байгаа онолоо. Түүний хамт төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын зарим гишүүд сум тавьсан юм.

Энэ бүс Хятадын газар нутгийн дөнгөж  нэг хувийг эзэлнэ. Гэтэл тус орны ДНБ-ний  10 хувийг, экспортын 25 хувийг хангадаг гэж Economist Intelligence Unit мэлээлж байна. Хятадын энэ ирээдүйтэй бүс нутгаас “Forbes Contributor”-ийн сэтгүүлч Егор Переверзер сурвалжлан бичсэнийг хүргэе.

Фото Getty Images

2000-аад оны эхээр Хятадын Засгийн газар эдийн засгийн ашиг орлоготой зүүн эргийн татварын  дарамтыг чангатгасан байв.  Зэрэгцээд төвийн болон баруун Хятадын дэд бүтцийн санхүүжилтийг нэмсэн юм. Баруун эргийн  хүмүүс  гэртээ эргэн буцацгаах болсон учир зүүн хэсэгт үйлдвэрлэлийн зардал өсч бас ажлын хүчний хомсдол үүслээ. Хятадын хүн амын  хөгшрөлт өргөн цар хүрээг эзлэх болсон учраас  тус бүсийн үйлдвэрийн эзэд  үйлдвэрлэлээ  илүү хямд ажлын хүчинтэй Вьетнам, Бангладеш, Мьянма, Тайланд руу шилжүүлэх талаар бодож эхэлсэн байна.  Зарим нь ч тэдний бодсоны дагуу хийгдсэн ч  харин бүсийн эдийн засаг унасангүй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ нэмүү өртгийг 76 хувь хүртэл нэмж чаджээ. 

Өнөөдөр Хөх,  Шар мөрний дараах Хятадын гурав дахь том мөрөн Кантоны гэгдэх эсвэл Сувдан голын цутгалангийн  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь $1,2 их  наяд доллар хүрсэн бөгөөд  сүүлийн 10 жилд дундаж өсөлт нь 12 хувиас буурсангүй. Бүс нутаг нь Хятадын  бүх газар нутгийн зөвхөн нэг хувийг эзэлдэг ч Economist Intelligence Unit  хэвлэлийн мэдээгээр  нийт Хятадын ДНБ-ний 10 хувийг бүтээж, экспортынх нь 25 хувийг эзэлж байна. Сэтгүүлч Сувдан мөрний цутгалангийн бүс нутаг ирэх арван жилийн дотор  дэлхийн хамгийн хөгжилтэй  район болно гэж бичжээ. Тэнд  хамгийн ирээдүйтэй технологийн компаниудын гараагаа эхлэх боломж тэнд бүрэлдсэн байна.

Бүс нутаг ямар  янзаар хөгжлийн тийм өндөр хурдыг барьж, ирээдүйгээ итгэлтэйгээр харна вэ?

1. Дэд бүтэц

Хурдан галт тэрэг, автомашины замуудын сүлжээ бүтээж,  өөртөө ачааны дэлхийн 10 том боомтын гуравыг мөн гурван том нисэх буудлыг байгуулжээ. “Цутгалангийн” засгийн газар үүгээр сэтгэл ханасангүй  өнөөдөр 17 тэрбум долларын  бүсийн томоохон дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд эх газрын Жухай хотыг Гонконгтой гүүрээр холбох гэж байна. Тэр нь “хэт халсан” Шеньженийн ачааллыг хуваан хувиарлахаас гадна  бүсийн эдийн засгийн хөгжлийн бас нэг нэмэлт өсөлтийг хийж өгнө.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд гүүрнээс гадна хонгилын зам ба хиймэл арлыг хүртэл гаргаж ирэх гэнэ. Өнөөдөр Жухай хотоос  Гонконг хүрэхэд дөрвөн цаг зарцуулж байгаа нь төсөл хэрэгжснээр дөнгөж хагас цагийг эзлэх болно. Үүнтэй зэрэгцээд “Цутгалан” тээврийн  тойрууг барьж байна. Тэр нь бүсийн бүх хотуудыг нэг цагийн дотор туулах боломжийг өгнө. Жишээлбэл Гонконгоос Гуанжоу хүрэхэд хоёр цаг  зарцуулдаг байсныг 48 минут болгох юм. “Цутгалангаас” дөрвөн цагийн нислэгийн хязгаарт дэлхийн хүн амын бараг тал хувь амьдардаг гэхээр тэнд бизнесийн боломж гайхалтай өндөр болох ёстой.

2. Инноваци

Гонконгийн Шинжлэх ухаан-Технологиийн  их сургуулийн доктор Стивен Де Крей хэлснээр Сувдан голын цутгалангийн инновацийн боломжит хүчин чадал нь Америкийн цахиуртын хөндийнхөөс давсан байгаа ажээ. Бүс нь дэлхийн хамгийн чөлөөт эдийн засаг болох Гонконгийн  давуу талыг түүний хөрш эх газрын Хятадын хэсгийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн асар их нөөцтэй нэгтгэж байгаа юм.

Инновацийн эх үүсвэрийг бүтээх нь энд Цахиуртын хөндийн зардлаас 10 дахин хямд  бий болох хурд нь ч илүү. Хөрөнгө оруулагчийн  санхүүжилт  гараагаа эхэлж буй компаниудад  асар их боломжийг өгнө. Huawei, Foxconn, Tencent, BGI, DJI зэргийн  тэргүүн компаниудад Хятадын өнцөг булан бүрээс авъяаслаг инженерүүдийн урсгал орж ирэн компаниудыг боловсон хүчнээр хангана.

Өндөр мэргэжлийн боловсон хүчин,  санхүүжилт нь  гар ажиллагааг автоматжуулах боломжийг өгч байгаа.  Ойрын  жилүүдэд Гуандун  мужийн захиргаа автоматжуулалт ба роботжуулалтыг дэмжихээр тэрбум юанийг гаргахаар төлөвлөжээ. Дүгнэгдэх хэмжээгээр бол  үйлдвэрлэлтийн өсөлт нь 15-30 хувь хүртэл өснө хэмээн  The Economist сэтгүүлд өгүүлжээ. Бүсийн инновацид хийж байгаа  хөрөнгө оруулалт нь Хятад дундажаас уг бүсэд хоёр дахин их ажээ.

3. Интеграци

ДНБ-ний  нэг хүнд ноогдох хэмжээ нь эх газрын Хятадад Гонконгийн үзүүлэлтийн гуравны нэгтэй тэнцэнэ. Харин Гонконгийг Шеньченьтэй харьцуулвөл ялгаа  нь  харьцангүй бага. Хэдэн мянган мэргэжилтнүүд өдөр бүр Гонконгоос Шеньченьд очин ажлаад орой нь буцан ирдэг. Хоёр районы хилийн технопарк нь  өндөр технологийн салбарын  ажилтнуудад ингэж ажиллах боломжийг олгож байгаа.

Техно паркаас гадна  мэдлэгийн эдийн засаг хөгжиж байна. Цутгалантай хөрш Шаньтоу хотод  Израилийн “Технион”  их сургуулийн салбар нээгдэнэ. Азийн шилдэг Гонконгийн их сургуулиудаас гадна тэнд Америкийн Стэнфорд, Колумбийн, Баруун хойд их сургуулиудын хөтөлбөрүүд явагддаг. Цахиуртын хөндийн адил энд үндсэн баялагаар нефть, хийг биш хүний авъяас боломжийг илүүд үзнэ.

Сонирхолтой нь энэ бүсийн  хөгжлийн үндэс нь  хувийн бизнес болж байгаа. Хятадын зүүн хойд хэсгийг уг бүстэй харьцуулахад  улсын аж үйлдвэр нь хотд нутагт 40, цутгаланд 14 хувь орчим байна. Хятадын засгийн газар нь энэ бүсэд  санхүүжилт, дэд бүтцийг нь хангаснаас гадна идэвхтэй өсч буй дотоодын зах зээлд мужийг оруулж өгсөн хэмээн Global Entrepreneurship Monitor бичив. Цутгаланд санхүүжилт авах нь Оростой харьцуулбал хоёр дахин амар.

Орчин үеийн технологийн төвшинг давах, мэргэжилтнүүд технологийн импортыг авахын  тулд Хятад эндхийн эдийн засагть төрийн оролцоог багасгах шаардлагатай байгаа юм. Тиймээс ч дэвшлийн үндсэн зүтгүүр нь хувийн бизнес болж байгаа юм. Гонконг ойр байгаа нь цутгаланд нэмэлт боломж болсон нь ойлгомжтой.  Түүний улмаас  ойрын ирээдүйд үр дүнг нь харж болох зоригтой  туршилтыг энэ салбарт явуулах боломж   гараад байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс