14,9 тэрбумын сонгууль дахих вий

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

14,9 тэрбумын сонгууль дахих вий

“Apple” корпораци энэ сарын 20-ноос эхлэн Хятадын зах зээлд шинэ iPad бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ.

Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө удахгүй сонгоно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий гурван намын төлөөлөл өрсөлдөж буй. Нэр дэвшигчид гараанаас гарч, сурталчилгааны ажлаа орон даяар өрнүүлж байгаа. Нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа зургадугаар сарын 24-ний өдөр дуусч, зургадугаар сарын 26-ны өдөр санал хураана. Энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч байгаа нийт 4000 гаруй сонгогч саналаа өгсөн.

Сонгогчийн ирц жил бүр буурсан үзүүлэлттэй байна

Сүүлийн жилүүдэд сонгуулиудын ирц буурах хандлагатай байсаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өнгөрсөн хугацаанд ямар байсныг тодруулбал,

  • 1993 онд нийт 1.106.403 сонгогч санал өгөхөөс 96,5 хувь
  • 1997 онд нийт 1.155.228 сонгогч санал өгөхөөс 85,06 хувь
  • 2001 онд нийт 1.205.885 сонгогч санал өгөхөөс 82,94 хувь
  • 2005 онд нийт 1.241.691 сонгогч санал өгөхөөс 74,98 хувь
  • 2009 онд нийт 1.098.875 сонгогч санал өгөхөөс  73,59 хувь
  • 2013 онд нийт 1.239.784 сонгогч санал өгөхөөс 66,50 хувь
  • 2017 онд нийт 2.320.940 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.

Гэвч 2016 оны УИХ-ын сонгууль өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн ирцтэй байсан гэж албаныхан хэлж буй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд сонгогчид хэр идэвхтэй оролцохоос шалтгаалан Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах эсэх нь хамаарна. Улс төрийн хүрээнд төдийгүй зарим ажиглагчдын зүгээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахин явуулж магадгүй гэдэг таамгийг дэвшүүлж эхэлжээ. Тиймээс бид хэрэв дахин сонгууль болохоор бол юу болох талаар хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 14,9 тэрбум төгрөг зарцуулахаар УИХ баталсан. Энэ бол бага тоо биш. Хэрэв дахин сонгууль болоход хүрвэл 14,9 тэрбум төгрөг салхинд хийсч, улсын төсвөөс мөн хэмжээний зардал дахин гарна гэсэн үг. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхын санал аваагүй бол дахин сонгууль зохион байгуулна гэсэн үг. Харин дахин сонгууль явуулах шаардлагагүй гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо хамгийн өндөр санал авсан нэг нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хууль гаргана. Тиймээс сонгогчид  иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцох нь нэн чухал юм.

Сонгуулийн тухай хуулийн 148.2.Нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана. Өөрөөр хэлбэл, сонгуульд санал өгсөн нийт сонгогчдын 50 хувиас дээш /50+1/ санал авч чадаагүй бол хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлнэ гэсэн үг. Дахин санал хураалтыг Сонгуулийн Ерөнхий хороо долоо хоногийн дотор товлон зарлаж, дахин санал хураалт явуулах өдрийг товлон зарлана. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, ирц

Он

Санал авах өдөр

Сонгуульд оролцсон сонгогчдын тоо /хувь/

Сонгуулийн төсөв

Ирц

1

1993

1993-6-6

1.106.403

40 сая

96,5 %

2

1997

1997-05-18

1.155.228

150 сая

85.06 %

3

2001

2001-05-20

1.205.885

462.543.000

82.94%

4

2005

2005-05-22

1.241.691

636.212.180

74.98%

5

2009

2009-05-24

1.098.875

4 тэрбум

73.59%

6

2013

2013-06-26

1.239.784

15 тэрбум 846 сая

66.50%

7

2017

2016-06-26

2.320.940

14 тэрбум 900 сая

     ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж