Орон сууцны үнэ буурсаар байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон сууцны үнэ буурсаар байна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ буурсаар байна

“Apple” корпораци энэ сарын 20-ноос эхлэн Хятадын зах зээлд шинэ iPad бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ.

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны тавдугаар сарын үр дүнг өнөөдөр /2017.06.14/ олон нийтэд танилцууллаа.

Судалгаагаар өнгөрсөн тавдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0,99 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1,44 хувиар буурсан байна. Энэ нь өмнөх сараас 2,65 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны тавдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 4,72 хувиар тус, тус буурчээ.

Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0,49 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,09 хувиар буурсан дүнг үзүүлж буй аж.

Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м,кв дундаж үнэ 2.16 сая төгрөг байсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92, суурь үеэс 7,73 хувийн бууралттай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2,61 хувиар буурсан дүнг үзүүлж буй ажээ.

Хуучин хоёр өрөө байр нь 72.7 сая төгрөгийн үнэтэй байсан байна.

 

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

0,99

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

-1,44%

14,04%

-7,73%

Өмнөх сартай харьцуулахад

-2,65%

-0,49%

0,55%

Оны эхэнтэй харьцуулахад

-2,35%

-1,27%

0,01%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4,72%

-2,09%

-2,61%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4928 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2017-06-14 103.9.90.130

tiim bolgoson humuus n 12 16 onii nuhduuddee yag uneniig helehed irgen minii bodol

иргэн 2017-06-14 66.181.177.170

шинэ байр авах ажилтай хүн алга Өмнө зээл авсан улс арай ядан төлж бгаа Зарим нь зарах гээд зарж чадахгүй бна 1 8 саяар авсан байр 1 6 сая болоод ч авах хүн алга

Hh 2017-06-14 202.70.46.212

Hha\n