Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно

Үндэсний их баяр наадмын өдрүүдийн “брэнд бүтээгдэхүүн” хуушуурын үнэ энэ жил 800-1000 төгрөгийн хооронд байна. Жил бүр хуушуур ховор байна гэх яриа гардаг.

Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм. Манай улс 2012 онд Бангладеш Улсад болсон Бүсийн их хурлаас 31 дүгээр Жембориг зохион байгуулах эрхээ авсан байна.  

Ирэх сарын 27-ноос наймдугаар сарын хоёрны өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болох Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай 4000 орчим хүүхэд, 1600 орчим насанд хүрэгч, сайн дурынхан оролцох юм.

Жемборийн үеэр үндэсний онцлог, нүүдэлчин соёл, ахуйг харуулсан хөтөлбөр, хүүхэд, залуучуудын адал явдалт уралдаан, тэмцээн, урлаг, соёлын арга хэмжээ болохоос гадна хүүхдүүд харилцан мэдээлэл, туршлагаа солилцож, анд нөхөд болно.

Эх сурвалж: Засгийн газар

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Xeregtei 2017-06-14 184.170.253.78

Iim yum olon zoxion baiguulaachee Xuuxdiin xumuujil xugjild xamgiin ix xeregtei Uls bur ix mungu gargaj bail daa

Зочин 2017-06-14 202.179.24.113

энэ олон хэнд ч хэрэггүй элдэв хурал чуулганаа болиочээ Хэдэн өдөр дэмий юм ярьж зугаацаж дайлуулаад явдаг Яасан завтай улс вэээ