1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ

Италийн Жилио арлын орчим онхолдож, 30 гаруй хүний амийг авч одсон Коста Конкордиа онгоцны ахмад хариуцлага алдсаныхаа төлөө уучлал гуйжээ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн даруй авч, гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэхийг сайд Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нарт үүрэг болголоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн ч төсөл хэрэгжүүлэгчийн буруугаас орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн зардлаа авч чадахгүй хохирч байгаа иргэдийг дээрх орон сууцанд түр амьдруулахаар төлөвлөж байна. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ”, “Нийслэлд 1000 айлын түр орон сууц барьж ашиглалтад оруулна” гэж тусгасан юм.

Эх сурвалж: Засгийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж