З.Өсөхбаяр: Нийтийн тээврээр үнэгүй зорчих болсон нь их том дэмжлэг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

З.Өсөхбаяр: Нийтийн тээврээр үнэгүй зорчих болсон нь их том дэмжлэг

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

З.Өсөхбаяр: Нийтийн тээврээр үнэгүй зорчих болсон нь их том дэмжлэг

Лондон 2012 Олимпийн наадамд зориулж Стоунхенжийг үлгэрийн мэт ер бусын гэрэлтэй, гайхамшигт ертөнц болгон хувиргаж байгаа гэнэ.

Нийслэлийн Иргэдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах асуудлыг НИТХ-ын хуралд тавьсан. Тэдний саналын дагуу хүндэт донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихоор болсон билээ. Өнөөдөр дэлхийн нийтээрээ доноруудын өдрийг тэмдэглэдэг. Үүний дагуу НИТХ дахь АН-ын удирдлагууд хүндэт доноруудыг хүлээн авч, нийтийн тээврээр үнэгүй зорчих карт гардууллаа. Энэ үеэр хүндэт донор З.Өсөхбаяртай цөөн хором ярилцлаа. 

-Цусаа хандивлана гэдэг нь маш том сайн үйлс. Таны хувьд хэзээнээс цусаа хандивлах болов?

-Монголын улаан загалмайн нийгэмлэг, төр хамтран цусны доноруудын асуудлыг хариуцдаг. Миний хувьд 2002 онд Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороонд ажиллаж байх үеэсээ цусаа хандивлаж ирсэн. Миний бэлэглэсэн цус гурван хүний амь авардаг итгэл үнэмшил миний сэтгэлд маш их хоногшсон. Тухайн үед хүмүүсийг цусаа хандивлахыг уриалах, сурталчлах ажил хийдэг байсан учраас хүмүүст үлгэр, дууриал үзүүлэх зорилгоор 18 наснаасаа цусаа өгч эхэлсэн. Цусаа өгч эхэлснээс хойш би тогтмол өгдөг болсон. Цаашид цусаа өгч болох нас болтлоо цусаа хандивлана гэж бодож явдаг. Өнөөдрийг хүртэл 36 удаа цусаа хандивласан байна. 

-Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний цус хандивласан бэ?

-Анх хамгийн дээд тал нь 250-350 граммыг өгдөг байсан бол одоо 350-400 грамм цус нэг удаа өгдөг. Сүүлийн үед гэмтэл, аваар осол их гарах, төрөхийн хүндрэл, цусны өвчтэй хүүхдүүд нэмэгдэх гээд цус алдсан маш олон хүмүүсийн амь аврагддаг учраас цусаа хандивлахдаа маш их баяртай байдаг. Нэг ёсондоо хүн буян хийж байна гэж бодож явдаг даа. 

-Хэдэн наснаас цусаа хандивлах боломжтой байдаг юм бэ. Монгол Улсад хэдэн хүндэт донор байдаг вэ?

-17-60 нас хүртэл цусаа хандивласан бол донор болдог. Тэр нь нэг удаа цусаа хандивласан ч хамаагүй. Нийт 36 удаа цусаа хандивласан бол Хүндэт донор болдог. 260 орчим Хүндэт донор бий. 

-Цусаа хандивлах аянд залуучууд хэр идэвхтэй байдаг вэ. Хүмүүсийг цусаа хандивлах аянд нэгдэхийг хэрхэн уриалах ёстой вэ?

-Хүндэт донор гэхээр л ахмад настан, хөгшин хүмүүс гэсэн ойлголттой байсан. Өмнө нь ч гэсэн тийм байсан. Хүн мэдэхгүй байх, хаана хандаж цусаа хандивлах талаар мэдээлэлгүй байх, зүүнээс айх, халдвар авчих байх, цус багадалттай болох зэрэг ойлголттой, мэдээлэл муутай байсан бол одоо хүмүүсийн мэдлэг мэдээлэл нэмэгдсэн, албан байгууллагаа, хамт олноороо цус хандивлах аянд нэгдэх, залуучууд цусаа хандивлах нь эрс нэмэгдсэн байна. Би өөрөө Цус судлалын үндэсний төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан учраас доноруудын талаарх мэдээллийг сайн мэдэж байна. 2012 онд хүн амын 0,7 хувь нь цусаа бэлэглэдэг байсан бол нэг хувь нь цусаа өгч байгаа нь хандлага өөрчлөгдөж байна гэж ойлгож байгаа юм. Дэлхий нийтэд цусаа хандивлах нь авлагагүй систем. Гэтэл манайд цусаа хандивлаад мөнгө авахын тулд цусаа хандивладаг байсан бол сүүлийн үед хүний амь аварч байгаа учраас цусаа хандивлаж байна гэх хандлага нь нэмэгдсэн байна. Ер нь бол эрүүл хүн цусаа хандивлана, хүмүүс цусаа хандивлахын тулд эрүүл мэнддээ анхаарч эхэлнэ. Тэгэхээр цусаа хандивлах нь тухайн хүнд өөрт нь зөв үйлдэл болно гэдгийг хүмүүс ойлгодог болсон байна.

-Нэг удаагийн цус хандивласнаар гурван хүний амь аварна гэдэг том буян. Хүндэт доноруудыг төрөөс дэмжих, тэдний нийгмийн амьдралд хөшүүрэг болох гээд хэр анхаардаг юм бэ?

-Сүүлийн үед донорууддаа анхаарал хандуулах ёстой гэдгийг төр, засгийн байгууллагууд ойлгож эхэлсэн. Улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт үнэ төлбөргүй, дараалалгүй үйлчлүүлэх, сувилалд жилд нэг удаа явах гэх мэт олон нийгмийн үйлчилгээнүүд үзүүлдэг. Энэ жилээс нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх ажлыг хийж байгаад туйлын баяртай байна. Энэ бол маш том дэмжлэг юм. Энэ бол авлага биш, цусаа хандивласан бидний үйлсийг үнэлж байгаад баярлаж байна. 

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-14 103.57.93.87

Донорууд урьд нь ч үнэгүй зорчдог байсан шүү дээ Зүгээр л тэдэнд зориулсан карт бий болгосноо хэлж байгаа бололтой Гэхдээ өдөрт 2 удаа зорчих нь

Санаа нь зөв ч арга нь буруу байна 2017-06-14 27.123.214.115

Үнэгүй зорчих үнэмлэх олгохын оронд тодорхой хэмжээний урамшууллын мөнгийг төсөвт суулгаад дансанд нь хийгээд өгөх хэрэгтэй Цагдаа ч ялгаагүй автобусанд суусан хэн бугай ч мөнгөө төлөөд л зорчих ёстой \nхарин халамж үзүүлэх хүмүүстээ тус тусын дансанд нь