Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хоёр тэрбум юань зарцуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хоёр тэрбум юань зарцуулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн ахыг өнөөдөр авлигын хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв.

Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо. 

Эх сурвалж: Засгийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж