Үндэсний статистикийн хорооноос хүн амын тоог өдөр бүр нарийвчлан гаргадаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн ам 3 сая 119 мянга 935-д хүрээд байна.
Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ?
Мэдэхийг хүсвэл дараах холбоос дээр http://srv.nso.mn/homostatistic/ дарж, өөрийн регистрийн дугаараа оруулан, мэдэх боломжтой.
Монгол Улсад Бат-Эрдэнэ, Батсайхан, Анхбаяр зэрэг түгээмэл нэр олон байдаг бол Дарханхөвсгөл зэрэг ховор нэр ч бий.
Сонирхуулахад, Монгол Улсын малын тоо 65 сая 549 мянгад хүрснийг Статистикийн хорооны мэдээлэлд шинээр нэмжээ.
Ч.БОЛОР