Германы “Байерн Мюнхэн” клубын хагас хамгаалагч Артуро Видаль Хятад руу явж магадгүй байгаа ажээ. Өдгөө 30 настай Чили эрийн хамгийн сүүлчийн томоохон гэрээ нь Хятад руу явах хэмээн Европын хэвлэлүүд мэдээлж эхэлж.
Гэхдээ энэ зуны солилцоо наймааны цонхоор биш ирэх жил явах магадлалтай юм байна. Түүнийг “Байерн”-тай байгуулсан гэрээ 2019 онд дуусах билээ.
Эх сурвалж: mminfo.mn