Цагдаагийн газрын техник хэрэгслийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газрын техник хэрэгслийг шинэчлэв

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Өмнөговь аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлд Цагдаагийн газрын техник хэрэгслийг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тусгасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад 70 ширхэг хэт богино долгионы станцыг аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр гардуулан өгч амжилт хүслээ. Манай аймгийн Цагдаагийн газар нь 150 гаруй алба хаагчидтай, одоогийн байдлаар 48 ширхэг хэт богино долгионы станцтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн хэт богино долгионы 70 ширхэг станцыг нэмж өгснөөр нийт 118 алба хаагч мэдээллийг нэг цагт шуурхай авах боломжтой болж байна. Үүний үр дүнд иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөл илүү сайжирч байна.

Мөн архидан согтуурах түүнээс үүдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Аюулгүй амар тайван Өмнөговьчуудын төлөө бид хамтарч ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж