2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 7,188 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянтээг’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол ‘Тээвэр дархан” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.34% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 192 ширхэг үнэт цаас 189,153,900 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 832.84 нэгж болж 0.61%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,458,252,226,858 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ