Неймар хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Неймар хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч

Өнөөдөр “Ажнай” галын хоёр ч хязаалан айргийн тавд хурдаллаа.

Испанийн “Барселона” багийн довтлогч Неймар дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч болсныг Хөлбөмбөгийн спорт судалгааны олон улсын төв мэдээлэв. Бразилийн хөлбөмбөгчний үнэлгээ нь 210,7 сая еврод хүрчээ. 

Жагсаалтын хоёрт ба гуравт Лондоны “Тоттенхэм” клубын Деле Алли (155,1 сая), Харри Кейн (153,6 сая) нар бичигдсэн байна. Неймарын багийн хамтрагч Лионель Месси (151,7 сая) дөрөвт жагсчээ.
Дэлхийн шилдгээр удаа дараа нэрлэгдэж байсан Португалийн хөлбөмбөгч Криштиану Рональду (112,4 сая) жагсаалтын 11-т эрэмбэлэгдсэн байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж